Рианна зөөгчид тусалж ресторан цэвэрлэжээ

Саяхан ээж болсон дуучин Рианна өнгөрсөн долоо хоногт найз бүсгүйчүүдтэйгээ уулзжээ. Тэд “Caviar Russe” ресторанд “охидын оройн зоог” барьсан бөгөөд ингэхдээ рестораныг хаах цагаас хэтрүүлэн ажиллуулахаар ярилцаж тохиролцсон аж. Эх сурвалжийн мэдээлснээр, Рианна найзуудтайгаа шөнийн 02:00 цаг хүртэл тухтай сууж зоог барьсныхаа дараа рестораны ажилчдад туслан өөрсдөө цэвэрлэгээ хийсэн гэнэ. Өдгөө 34 настай Рианна өргөн жийнс, том размерийн сул подволк өмсч биед тухай байдлыг бүрдүүлсэн байв.
ЭХ СУРВАЛЖ: PAGE SIX

access_time 2022-09-05 14:54

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt