АНУ-аас Украинд илгээсэн зэвсэг

АНУ-аас Украинд гурван тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан. Энэхүү тусламжийн багцад 245 мянган ширхэг их бууны сум, лазерын удирдлагатай пуужингийн систем багтжээ. Мөн нисгэгчгүй нисэх онгоц эсэргүүцэгч “VAMPIRE” систем багтсан байна.

“VAMPIRE” гэж нэрлэсний учир нь “Vehicle-Agnostic Modular Palletized ISR Rocket Equipment” гэсэн үгийн товчлол юм. Уг систем нь ачааны машин болон бусад тээврийн хэрэгслийг зөөврийн пуужин харвагч болгож өөрчилдөг. Ингэж тээврийн хэрэгслийг өөрчлөх нь бусад төрлийн зэвсгийн тусламжаас хавьгүй хурдан нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Түүний давуу тал нь хавтгай тавцантай бүх зүйл дээр байрлуулж болно. Тээврийн хэрэгсэл дээр бэхлэхэд хоёр цаг л зарцуулагдах бөгөөд нэг хүн дангаараа түрээд явах боломжтой.

Тусламжийн хүрээнд зарласан зэвсэг техник нь Украины хэрэгцээг нэг буюу түүнээс дээш жил, цаашлаад дайны дараа ч хангах зорилготой. АНУ 2021 оны нэгдүгээр сараас хойш Украинд 13.5 тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүлсэн.

Эх сурвалж: YAHOO NEWS

access_time 2022-09-01 13:25

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt