Цөмийн туршилтын үр нөлөөгөөр дэлхийн улс орнууд Хойд Солонгосоос нүүр буруулахад хүрээд буй. -ын Бүгд Найрамдах Намын сенатор Кори Гарднер өчигдөр (2017.09.18)  эх оронд нь суугаа 21 орны элчин сайд нарт хандаж  Пхеньянаас дипломат болон эдийн засгийн харилцаагаа таслахыг уриалсан захидал илгээжээ.

Эдгээр орны тоонд  Монгол улс болон Хятад, Бразил, Их Британи, Болгар, Камбож, Куба, Чех, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Нигери, Пакистан, Польш, Румынь, Орос, Швед, Вьетнам зэрэг орон багтсан байна.

WASHINGTON, DC – MARCH 20: U.S. Sen. Cory Gardner (R-CO) speaks during the first day of Judge Neil Gorsuch’s Supreme Court confirmation hearing before the Senate Judiciary Committee in the Hart Senate Office Building on Capitol Hill March 20, 2017 in Washington, DC. Gorsuch was nominated by President Donald Trump to fill the vacancy left on the court by the February 2016 death of Associate Justice Antonin Scalia. (Photo by Alex Wong/Getty Images)

Сенатор захидалдаа “Тус дэглэмийг цөмийн зэвсгээсээ тайван замаар эргэлтгүйгээр татгалзах хүртэл нь дипломат болон эдийн засгийн харилцааны хувьд ганцаардуулах цаг болсон. Ийм дэглэмтэй дипломат харилцаатай байх нь олон улсын хууль дүрмийг үл тоож, дэлхийн улс орнуудыг эрсдэлд оруулж,  зөвхөн буруу үйлдлийг нь дэмжсэн хэрэг юм” гэжээ.

Энэ долоо хоногт Нью Йорк хотноо болох  НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганы гол сэдэвийн нэг нь  Солонгосын хойгийн асуудал байх аж.