СЭТГҮҮЛЧ Б.ДАШЗЭВЭГ ЗЭЭ ОХИНОО ХҮЧИНДСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Монгол улсын СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд 74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хорьсон байна. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар баривчлах саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ.

Бид энэ хэргийн талаар прокурорын байгууллагаас тодруулсан боловч хэвлэл мэдээллийн ажилтан мэдээлэл өгөх эрхгүй, хяналтын прокуророос мэдээлэл ав гэсэн юм. Харин хяналтын прокурор нь утсаа огт авсангүй.
Харин Өдрийн сонины өнөөдрийн дугаарт түүнийг зээ охиноо хүчирхийлсэн тухай мэдээлэл гарсныг доор зургаар хүргэе. Тодруулбал, тус сонины дугаарт түүнийг бэлгий чадавхи сайжруулдаг тариа хийлгэсэн мөн хэрэг Шадивланд болсон тухай нийтэлжээ.

access_time 2017-11-02 15:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt