Ж.МӨНХБАТ: ЧИ ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ ЮУ, БИТГИЙ СОЛИОР

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах асуудлаар Төрийн танхимд гишүүд хэрэлдэж байна.

Ц.Гарамжав: Нэг хүн рүүгээ ямар их дайрдаг юм бэ. Намайг өнгөрсөн жил байнга гүтгэсэн. Бид үлгэрлэж суугаа учраас залуус ч цахим орчинд юу хүссэнээ бичиж байна. Анхаарах ёстой шүү. Бид зөв бодлого, хууль гаргаж, эх орноо зөв удирдах ёстой.
Г.Занданшатар: Би төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүний хувьд Үндсэн хуулийг агуулгаараа зөрчсөн хоригийг хүлээж авахгүй гэдэг хатуу байр суурьтай байна. Бид Үндсэн хуулийн зөрчилтэй хоригийг хэлэлцэж байна. Хүний томилгоонд хориг тавьсан тохиолдол дэлхийн болон Монгол Улсын түүхэнд байхгүй. Үндсэн хуулийн цэцийн ганц гишүүнд хориг тавьж байснаас өөр ийм асуудал гарч байгаагүй.

Ж.Мөнхбат: Танхимын сайдаа өмөөрч мууг нь сайн, муухайг нь гоё гэдэг юм. Ойлгож байна. Гэхдээ Ерөнхий сайд ямар зарчим баримтлаад байгааг ойлгохгүй юм. Гэр бүлээрээ лиценз зараад идчихсэн хүнийг зүтгүүлээд байх юм. Хоёр, гурван баримт байна аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд авч ирнэ гэхэд намынхаа эсрэг кноп дарж байсан хүнийг Сангийн сайдад зүтгүүлж байна даа. Багш, төрийн албан хаагчид өөрсдөө зөвшөөрөхгүй байгаа тэтгэлгийг өгнө гэж зүтгээд л.

55 тэрбум буюу 55 цэцэрлэг барих мөнгийг халамж хэлбэрээр тараах нь ээ. Өмөөрөхөд үнэхээр хэцүү юм аа. Дубайн гэрээг бид сайжруулна гэж явахад эсрэг байр суурь илэрхийлж явсан хүн шүү дээ. Энэ хүн бол монголын эрх ашгийн эсрэг дандаа зогсч байсан хүн шүү. Би хувийн ямар ч атаа хорсол байхгүй ээ. Зарчмын хувьд дэмжихгүй ээ. Нүүрэн дээр нь хэлчихээд цаашаа явдаг хүн. Тэр зарчмаараа л хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь. Та юу гээд хүн загнаад байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юу. Битгий солиор.

М.Энхболд: Ерөнхий сайд, Ж.Мөнхбат хоёр больчих. Их хурлын чуулганы танхимд битгий хэрэлдээд бай. Хоёулаа дуугүй бол.

Лу.Болд: Ш.Раднаасэдэд үг хэлье. Залуу даргад анхааруулга хэлье. Ард түмнээ доромжлоод явж байна. Монгол Улсад гэмт хэрэггүй хүн байхгүй гэж ярьж байна. Монголын иргэдийг ингэж доромжилж болохгүй ээ.

access_time 2017-11-02 15:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt