Дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын хамтарсан тоглолтын бүх тасалбарыг нэг компани худалдаж авчээ

Поп дива, дуучин С.Наран, дуучин Б.Баярцэцэг нар “Together” нэртэй хамтарсан тоглолтоо энэ сарын 25-26-ны өдөр “White Rock centre”-т хийхээр болжээ.

Энэ талаар дуучин Б.Баярцэцэг мэдээлэл өгөхдөө “С.Наран эгч бид хоёрын уламжлал болгон хийдэг тоглолт. Хамгийн сүүлд 2018 онд хөл хорио болохоос өмнө тоглосон. Одоо гурав дахиа тоглох гэж байна. Хөгжмийн зохиолч Н.Халиун ах анх биднийг цуг тоглолт хийхийг санал болгож дуунуудыг маань сонгож, найруулж өгч байсан юм. Манай тоглолтод японы мэргэжлийн хөгжим техникийн баг ирж ажиллаж байгаа” гэв.

Энэ жилийн тоглолтын онцлог нь найруулга, тайз, гэрэл, чимэглэл бүгд өөрчлөгдсөн. Мөн өөр нэг онцлог нь наймдугаар сарын 25-нд болох тоглолтын тасалбарыг нэг компани бүтнээр нь худалдаж авчээ. Тасалбарын үнэ 100 мянган төгрөг. Тэгэхээр гаднаас үзэгч авахгүй зөвхөн нэг хамт олонд зориулан эхний өдрийн тоглолтоо тавих аж.

access_time 2022-08-18 10:56

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt