Д.Энхцэцэг: Сувилагчид мөнгө өгөөд, эмчид өгөөгүй нь бидний алдаа байж…

“Эхийнхээ хэвлийд арван сар эрүүл саруул бойжсон үрээ эмч нарын хариуцлагагүйгээс алдчихлаа. Эхнэрийн маань сэтгэл санаа, биеийн байдал хүнд байхад бидэнд тайлбар өгөх нэг ч эмч, эмнэлгийн удирдлага алга” хэмээн Төв аймгаас бидэнд хандсаны дагуу сурвалжлахаар аймгийн Нэгдсэн эмнэлгийг зорьсон юм.

“Хүүхдээ өглөө хөдөөлүүлээд ирлээ. Үнэхээр гомдолтой байна” гэсээр биднийг угтсан аав Н.Ариунбаяртай ярилцлаа.
Яагаад ийм харамсалтай зүйл тохиолдов. Юу болсон талаар тодорхой ярихгүй юу?

Аравдугаар сарын 24-ний өглөө намайг ажил дээрээ байтал эхнэр маань “Ус гараад байх шиг байна” гэж утсаар ярьсан. Тэгээд эхнэрээ аваад аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 11.00 цагийн үед яаравчлан ирсэн. “Хүлээн авах” дээр байсан сувилагч “Заавал эмчид үзүүлж хэвтэх бичиг авах ёстой” гэсэн болохоор эмэгтэйчүүдийн эмчийн өрөөний үүдэнд нэлээд удаан хүлээж суусан. Эмч нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Ингээд 15.00 цагийн үед н.Батцэцэг гэдэг эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд “Ус биш өөр зүйл гараад байна” гэж хэлээд “Хэвтэх бичиг” хийж өгсөн. Тэгээд “Төрөх өрөө”-нд оруулаад, өвдүүлдэг тариа хийсэн байна лээ. 16.00 цагийн үед эхнэртэйгээ утсаар ярихад “Маш их өвдөж байгаа ч савны амсар хангалттай нээгдэхгүй байна гэнэ.

Дахиад өвдүүлэх тариа хийнэ гэсэн. Кесаров хагалгаа хийгээд өгөөч гэж гуйсан ч эмч загнаад байна” гэж хэлсэн. Энэ хугацаанд эхнэрт маань өвдүүлдэг тариа хийгээд, ургийн зүрхний бичлэг хийгээд байсан. Хүүхдийн зүрхний цохилт хэвийн байна гэж хэлсэн. Ингээд эхнэрийг маань 12 цагийн үед төрөх орон дээр гаргасан. Тэр үед савны амсар нь дөрвөн хуруу нээгдсэн байна гэж хэлж байсан. Сүүлдээ эхнэр маань өвдөлтөө дийлэхээ болиод “Кесаров хагалгаа хийгээд өгөөч. Би төрж чадахгүй юм байна” гээд гуйхад “25 нас хүрчихсэн хэр нь төрж чадахгүй байна гэж юу байхав. Төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болсон юм” гээд загнаад байна гэсэн.

Төрөх орон дээр хэр удсан бэ?

12.00-02.00 цаг хүртэл өөрөөр нь төрүүлэх гэж үзсэн. Сүүлдээ болохгүй байна гээд хоёр хүнээр эхнэрийн маань хэвлий дээр даруулаад өөрөө вакумаар хүүхдийг татаж гаргана гэж хэлсэн. Гэтэл татаж гаргах багаж нь бэлэн биш, яаж угсрахаа ч мэдэхгүй, сувилагчаа загнаж байсан.

Ийм багажаар хүүхдийг татаж гаргахад 98 хувь нь эрсдэлгүй, үлдсэн хоёр хувийн тохиолдолд хүүхэд тархиндаа цус харвадаг гэж бидэнд хэлээд, зөвшөөрөл асууж, гарын үсэг зуруулсан. Тэгээд багажаа бэлдэж дуусаад татахад багаж нь дутуу ажиллаад нийт дөрвөн удаа оролдсон. Энэ үед хүүхдийн маань зулай харагдаж байсан.

Багаж нь ажиллахгүй байх үед кесаров хийх боломжгүй болсон байсан юм болов уу?

Би хэлсэн. Гэтэл “Хүүхэд хэтэрхий доошилсон. Боломжгүй” гэсэн.

Тэгээд ямар арга хэмжээ авсан бэ?

Аймгийнхаа 103-ын зөвлөх эмчийг, хагалгааны багаа дуудсан. Зөвлөх эмч нь ирээд бас л татаж үзсэн ч болоогүй. Энэ үед ургийг эход харахад зүрхний цохиолт нь мэдэгдэхгүй болсон байсан. Тэгээд эхийнх нь амийг аврах хэрэгтэй байна гээд хярзанг нь хайчилж, ховилтой төмөр оруулан хүүхдийг гаргахаар оролдож эхэлсэн. Шөнийн 03.00 цагаас өглөөний 07.00 цаг хүртэл ажилбар хииж, хүүхдийг гаргаж, эхнэрт маань оёдол тавьсан.

Хүүхэд эндсэн шалтгааныг та бүхэнд юу гэж тайлбарласан бэ?

Маргааш өглөө нь эхэс болон хүйг үзүүлээд “Энд л асуудал байсан” гэж хэлсэн.

Ямар асуудал?

Буруу байрлалтай байсан юм шиг байна гэсэн. Гэхдээ эхийг төрүүлэхээсээ өмнө эхогоор харж, яаж төрүүлэхээ шийдэх ёстой биз дээ. Гэтэл эхогоор хараагүй. Шууд л өөрөөр нь төрүүлэхээр өвдүүлдэг тариа хийгээд хүчлээд байсан.

Түүнчлэн эхнэрт маань “Жирэмсний хяналтын дэвтэр” хотын хувийн эмнэлэгт үзүүлсэн эмч нарын бичиг, эхоны зураг бүгд байсан. Түүнийг ч хараагүй. Хэрэв хяналтын дэвтрийг нь харсан бол эхэс буруу байрлалтайг төрүүлэхээсээ өмнө мэдэх боломжтой байсан. Эхнэр маань хоёр жилийн өмнө анхны хүүхдээ олоод удаагүй байхдаа зулбаад алдчихсан болохоор энэ хүүхэд дээрээ үнэхээр анхаарал хандуулж, долоо хоног тутамд хотод хувийн эмнэлэгт үзүүлдэг байсан юм.

Одоо эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ?

Толгойгоо ч өргөж чадахгүй байна. Хоол унд идэхгүй гурав хоносон. Өнөөдрөөс л жаахан шөл ууж байна. Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Бид үнэхээр их гомдолтой байна. Эхнэр маань дахиад жирэмслэх, хүүхэдтэй болох баталгаа байхгүй. Ямар ч эмч хэлж чадахгүй байна.

Өчигдөр ЭМСЯ-наас хүмүүс ирсэн гэсэн. Та нартай уулзсан уу?

ЭМСЯ-наас хоёр ажлын хэсэг гарсан гэсэн. Эхнэрийн маань бичиг баримт, бүх зүйлийг аваад явсан. Шалгалтын баг нь шалгаад хариу хэлнэ гэсэн. Хүүхдийн цогцост өчигдөр задлан хийсэн. Хариу нь 14 хоногийн дараа гарна гэсэн.

Ажлаа хийж байгаа гэх н.Батцэцэг эмч Улаанбаатарт явна

Төрсөн эх Н одоогоор “Төрөх тасаг”-т эмчлүүлж байгаа бөгөөд нөхөр болон ээж нь сахиж байгаа юм. Хярзан орчмыг хайчилсан, олон удаагийн таталт, төмөр багаж ашигласнаас өвчин зовиур ихтэй байгаа аж. Хамгийн гол нь сэтгэл санаа маш хүнд “Хурдхан эндээс явъя” хэмээн уйлж, хоол идэхгүй, бие нь улам сульдаж байгааг нөхөр нь хоолой зангиран ярьсан юм.

Төрөх үеийн хүүхдийн эндэгдлийн талаар эмнэлгийн удирдлага, эмч нараас мэдээлэл авах гэсэн боловч Ерөнхий захирал н.Оюунцэцэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Чанарын албаны менежер бүгд Улаанбаатар хот руу сургалтад явсан гэсэн мэдээллийг захирлын Нарийн бичиг өгсөн юм. Хүний нөөцийн албанаас … цааш үзэх

access_time 2017-10-27 17:23

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt