Хүүхэд бүр он дуустал 20 мянган төгрөг авах боллоо

УИХ-аас өчигдөр буюу 10-р сарын 26 нд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Мөн Сангийн яамны төвшинд гурван их наяд орчим төгрөгийн санхүүжилт хийх шаардлага үүсээд байсан нь төсвийг баталснаар цэгцэрлээ.

Үүнээс гадна хүүхэд бүр он дуустал 20 мянган төгрөг авах боломжтой болсон юм. Шаардагдах хөрөнгийн эх үүсвэр болох 104.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа.

Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд багш, эмч нарын цалинг нэмэх боломжгүй байгааг харгалзан, төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор болгож, 300 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан. Үүнд төсвөөс 55.4 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна.

access_time 2017-10-27 15:29

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt