Суумгай болох магадлал өндөр байсан жүжигчин Ж.Баясгалан заавал босно

“Баян” Баясаа хэмээн олноо танигдсан жүжигчин Ж.Баясгаланг уул уурхайн бизнес эрхэлдэг болохоор ийнхүү нэрийддэг. Гэвч энэ нэрэндээ тэрээр тунчиг дургүй бөгөөд шар хэвлэлийнхэн л өгөө биз хэмээн ундуйцан ярьсан удаатай. Нөгөө талаасаа харвал тэрээр эд хөрөнгөөс илүү сайн хань, сайхан хүүхдүүдээрээ “баян” гэж цоллуулах эрхтэй хүн. Ажил хийгээд гэр бүлийн тухайд аз жаргал дүүрэн явсан тэрээр хэдэн сарын өмнө аваарт орсон таагүй мэдээ биднийг угтсан.

Экстрим спортод тун чиг сонирхолтой тэрээр ийн осолдсон нь суумгай болох магадлал өндөр байна гэсэн мэдээлэл тархаад байсан билээ. Харин одоогийн байдлаар түүний бие сайжирч байгаа бөгөөд дэлхийн ганц болно оо, босч ирнээ гэсэн итгэл найдвар дүүрэн байгаа гэнэ. Түүний орон зай, кино урлагт үгүйлэгдэж байгаа гэдгийг дурьдахгүй байхын аргагүй.

access_time 2017-10-27 11:59

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt