“Анагаахын дөрвөн сургууль хотоос нүүж, барилгаа төрд хандивлана”
Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх, оюутны хотхоныг хотын захад төвлөрүүлэх тухай олон жил ярьсан. Харин алийг нь ч хэрэгжүүлээгүй л байна. Тэгвэл энэ ажлыг АШУҮИС ажил хэрэг болгохоор зорьж байна. Энэ тухай АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай ярилцлаа.
-Юуны өмнө баяр хүргэе. Танай сургууль эрүүл мэнд, боловсролын салбарт анхдагч гэж хэлж болох том бүтээн байгуулалтын ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. Их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх ажлыг танай сургууль эхлүүлэх нь?
-Баярлалаа. Энэ ажлын эхлэл хэрхэн тавигдсан тухай товчхон мэдээлэл өгье. Өнөөдөр Анагаах ухааны их сургуулийн боловсролын тогтолцоо, их, дээд сургуулиудад тавигдах шаардлага XX зууны сүүлийн хагасаас их өөрчлөгдсөн. Дэлхий нийтийн бүх их, дээд сургууль их сургуулийн эмнэлэгтэй байж, эрүүл мэндийн салбартаа ажиллах хүний нөөц, эмнэлгийн ажилтан, эмч, сувилагчдаа чанартай, хүртээмжтэй, зөв хандлагатай бэлтгэдэг болсон.
Гэтэл өнөөдөр их сургуулийн эмнэлэггүй, эмнэлгийн тогтолцоогүй цорын ганц улс бол Монгол болоод байна. Учир нь, өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай боловсролын тогтолцоо хувьсан өөрчлөгдсөн ч нийгмийн энэ их өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй байгаагийн нэг шалтгаан энэ. Тиймээс манай үе үеийн удирдлагууд, багш нар донор байгууллагад хандаж, 2013 оноос энэ ажил маань хэрэгжиж эхэлсэн. Энэ үед анхны судалгааны баг Японоос ирж, манай бүх эмнэлгүүдтэй танилцсан.
Тэгээд ‘‘Манайд орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн эмнэлэг огт байдаггүй юм байна” гэсэн дүгнэлтийг хийсэн. Тиймээс анхны гэж хэлж болох сургалтын эмнэлгийн зураг төслийг орчин үеийн стандартад нийцсэн байдлаар хийж, барилгын ажлыг эхлүүлсэн. Энэ бол Монгол Улсад, эрүүл мэндийн салбарт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Төслийн нийт өртөг 7 тэрбум 985 иен буюу ойролцоогоор 174 тэрбум 400 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хийж байна.
-Их сургуулийн эмнэлгийг ирэх онд хүлээж авна. Барилгын ажлын явц хэр байна вэ?
-Япон улсын буцалтгүй тусламжаар ЖАЙКА-гаас хэрэгжүүлж байгаа энэ төслийн үр дүнд АШУҮИС нь анагаах ухааны ололт амжилтыг нэвтрүүлсэн үндэсний шилдэг эмнэлэгтэй болох боломж бүрдэж байна. Энэ эмнэлэг жилд 192 мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн тооцоог бид гаргаад байгаа. Энэ бол бүрэн тоноглогдсон сургалтын эмнэлэг.
Тиймээс резидент эмч нар, мэргэжил дээшлүүлж байгаа эмч нарт сургалтын танхим, номын сан зэрэг нь бүрэн төлөвлөгдсөн. Төлөвлөгөө ёсоор 2018 оны долоодугаар сарын 31-ны өдөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр барилгын ажлыг явуулж байна. Барилгын ажлыг Японы “Канто констракшн”, туслан гүйцэтгэгчээр нь “Жунсон Констракшн” ажиллаж байна. Барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа.
-Сургалтын бааз эмнэлэг бэлэн боллоо гэхэд ард нь эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, санхүүжилт төсвийн асуудлуудыг нь шийдвэрлэх зэрэг бэлтгэл ажил хэр хангагдаж байна?
-Бид энэ асуудлыг хоёр жилийн өмнөөс ярилцаж байгаад, ЖАЙКА-д хүсэлт тавьсны дүнд энэ эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, техникийн ажилчдаа бэлтгэх. Хоёрдугаарт, эмнэлгийн менежментийг зов удирдаж авч явах, сайжруулах төслийг 2017 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Япон улсын Токушимагийн их сургууль, Фужита Эрүүл мэндийн их сургуулийн эмнэлэг дээр манай менежментийн багууд, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар суралцана. Мэдээж, шийдвэрлэх ёстой олон асуудал байна.
Бид Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог шинээр нэвтрүүлэхийг зорьж байна. Хууль эрхзүйн орчинд ч ойлгомжгүй зүйл олон байна. Тухайлбал, дээд боловсролын тухай хууль, эрүүл мэндийн тухай хуулинд ч их сургуулийн эмнэлэг гэдэг зүйл алга байна. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор хаанаас санхүүжих вэ. Урсгал зардал болон хувьсах зардлаа хаанаас олох вэ гэх мэтчилэн санаа зовоох зүйл олон байгаа учраас бид шийдвэр гаргагч нарт мэдээллийг зөв хүргэх шат дараатай алхмуудыг хийж байна.
-Ботаникт дан ганцхан анагаахын сургуулийн эмнэлэг бус эмнэлэг, сургуулийн цогцолбор барих гэж байна. Энэ талаараа товчхон мэдээлэл дуулгаач?
-Баянзүрх дүүрэгт эмнэлгийн хүрэлцээ хангамж хомс. Тиймээс энэ дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлнэ. Япон талынхаа байгууллагуудтай ярьж байгаад яг энэ эмнэлгийнхээ хажууд, АШУҮИС-ийн сургалтын шинэ цогцолборыг барихаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг бид 2016 онд гаргаад, сургуулийнхаа эхний барилгыг өөрсдийнхөө хөрөнгөөр бариулаад, энэ ондоо багтааж хүлээж авах гэж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдрийн тогтоолоор энэ төслөө танилцуулаад, 2018 оны улсын төсөвт сургалтын цогцолборынхоо үлдсэн хэсгийг бариулахаар 14.3 тэрбум төгрөгийг суулгахаар болсон. Мөн ирэх онд бид өөрсдийн болон хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр эмнэлгийнхээ хажууд 1,500 оюутны дотуур байр, резидент байрыг барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ бүгдийг бид нэг дор төвлөрүүлж байж, 2020 он гэхэд сургалтын эмнэлгээ бүрэн утгаар нь үр дүнтэй ашиглана.
– Бүтээн байгуулалтын санхүүжилтийн дийлэнх нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа. Харин манай талаас шалтгаалах бусад санхүүжилтийн асуудал нь шийдэгдсэн үү?
– Буцалтгүй тусламжийг хүлээн авч байгаа улс орон тэр төсөвт өртгийнх нь 10 хувийг өөрсдөө гаргах. дээрээс нь гаалийн татвараас чөлөөлөх гээд хууль эрх зүйн орчиндоо тодорхой тусгаад өгчихсөн байдаг юм байна.Тиймээс ирэх оны улсын төсөвт 16.6 тэрбум төгрөгийг суулгуулахаар хүсэлтээ гаргачихсан байгаа. Хэрэв УИХ маань энэ байдлыг ойлгоод төсөвт суулгаад өгчихвөл ирэх жилийн хагасаас эхлээд бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явна.
Япон улсын Засгийн газар, ЖАЙКА барилгыг нь барьж өгнө, тоноглолыг нь хийж өгнө, тоног төхөөрөмжийг нь суулгаж өгнө. Бусдыг нь Монголын тал хариуцах учраас бид БСШУСЯ-аар дамжуулан Сангийн яаманд саналаа хүргүүлсэн, Энэ асуудал ганцхан АШУҮИС-ийн асуудал биш, Монголын ард түмний эрүүл мэндийн чухал асуудал учраас энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэж бодож байна.
-Тэгвэл ирэх жилээс танай сургууль хотын зах руу нүүх юм байна. АШУҮИС-ийн долоон сургууль энд төвлөрөх үү?
-АШУҮИС бол 10 мянган оюутантай том айл. Нийт 23 хөтөлбөрөөр анагаахын болон эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ олон хөтөлбөрийн зөвхөн нэг нь эмч бэлтгэдэг. Тиймээс энэ сургуулийг төгсөж байгаа оюутан болгон энэ эмнэлэгт бужигнаад байхгүй. Энэ эмнэлгийн үндсэн үүрэг нь төгсөлтийн дараах сургалт буюу резидент эмч нар, хот хөдөөгөөс мэргэжил дээшлүүлэх эмч нар ирж суралцах юм.
АШУҮИС н ь Улаанбаатар хотод долоон бүрэлдэхүүн сургуультай. Хөдөө орон нутагт салбар гурван сургуультай. Нийт оюутнуудаа тооцвол 13 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн суралцдаг. Хэрэв 2020 он гэхэд энэ цогцолбороо бүрэн ашиглалтад оруулж чадвал АШУҮИС, Нүүр ам судлалын сургууль, Эмзүйн сургууль, Сувилахуйн сургууль гэсэн энэ дөрвөн сургууль Амгалан руу нүүнэ. Эндээ бид багш ажилчдын байрыг хүртэл төлөвлөөд явж байна. Хэрэв багш ажилчид. оюутнууд, хичээлийн байр, эмнэлэг гээд бүгд эндээ төвлөрчихвөл 10 мянган хүн энэ хашаанд ажиллаж, амьдарна гэсэн үг.
– Ард нь олон сургуулийн барилга сулрах юм байна. Энэ тооцооллыг бас хийж үзсэн байх?
-Хотын баруун захад, гуравдугаар эмнэлгийн ард байгаа Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Чингэлтэй дүүргийн 32-ийн тойрогт байгаа Нүүр ам зүйн сургуулийн барилга бүгд суларна. Эдгээр барилгыг сургууль, цэцэрлэг болгох байдлаар ашиглаж болно. Бид их сургуулийнхаа цогцолборыг энд төвлөрүүлж чадвал төрөөс дандаа юм нэхээд, аваад байхгүй Салбар сургуулиудынхаа суларсан барилгыг төрд буцааж өгнө. Мөн арслантай гүүрний наана байгаа 800 оюутны байрыг бас төрд хүлээлгэж өгнө. Энэ бол сайн жишиг, тусламж болно гэж бодож байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
32 best “Love Songs for Him” (Classic, Rock, nation & A lot more)
2023-03-27
-
Scruff President Eric Silverberg: âStop Sharing Data With Nations Which Are Hostile to LGBTQ Individuals’
2023-03-26
-
3 astonishing methods to acquire Trust with a female
2023-03-26
-
Автобуснуудын цонх, ханыг угааж, суудлын бүрээсийг сольжээ
2023-03-25
-
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр таван бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-25
-
Украин дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлнэ
2023-03-25
-
Жагсаалаас болж хаан III Чарльзын айлчлал хойшиллоо
2023-03-25
-
БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулж байна
2023-03-25
-
Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна
2023-03-25
-
Нийслэлд хүүхдийн 280 орчим тоглоомын талбайг угааж цэвэрлэжээ
2023-03-25
-
Францын ерөнхийлөгч телевизийн ярилцлагын үеэр зүүсэн цагаа нуугаад шүүмжлүүлжээ
2023-03-25
-
Apple компанийн гүйцэтгэх захирал Хятадын эдийн засгийн чуулганд оролцохоор Бээжинд иржээ
2023-03-25
-
Хилчид хээр талд осгож, ухаан алдсан хүний амийг аварчээ
2023-03-25
-
“Гурван сарын хугацаанд нэг аймгийн 20 иргэн 161 сая төгрөгөө залилуулсан байна”
2023-03-25
-
CU сүлжээ дэлгүүр жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
2023-03-24
-
Унадаг дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгжтэй болжээ
2023-03-24
-
У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна
2023-03-24
-
Нөөцийн мах түгээдэг 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явуулдаг болжээ
2023-03-24
-
Олон улсын иргэний нисэхийн конвенцод нэмэлт оруулах протоколыг соёрхон батлав
2023-03-24
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа
2023-03-24
-
У.Хүрэлсүх: Хөвсгөл нууранд живсэн усан онгоц, машин техникийг 2024 он гэхэд бүрэн татаж гаргана
2023-03-24
-
“Apple” компани кино бүтээхэд жилд $1 тэрбумыг зарцуулна
2023-03-24
-
Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сард болно
2023-03-24
-
Хятадын ГХЯ: Тайванийн ерөнхийлөгч гэж байхгүй
2023-03-24
-
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина
2023-03-24
-
Хавдрын эсийг Олон улсын сансрын станц руу илгээнэ
2023-03-24
-
ОХУ-ын арми 1940-1950 онд үйлдвэрлэсэн хуучны Т-54/55 танкуудыг Украин руу илгээж эхэлжээ
2023-03-24
-
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
2023-03-24
-
Хойд Солонгос “цацраг идэвхт цунами” үүсгэх зэвсэг туршив
2023-03-24
-
The Science Of Monogamy
2023-03-23
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101478 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63674 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53593 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45556 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43718 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40243 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34731 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32750 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32651 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32106 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31841 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28678 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28579 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28505 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28032 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27906 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27876 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27742 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25440 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24305 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23633 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23448 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23422 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
22945 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22361 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22348 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22261 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
21964 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21587 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21385 Уншсан