Эрчүүд биднийг ямар хувцастай байхыг харах дуртай вэ?

 

“Чи минь юу ч өмссөн надад хамаагүй ээ” гэж хэлдэг ч гэлээ эр хүн болгоны дотор хайртай эмэгтэйгээ өмсөөсэй гэж нууцхан хүсдэг хэд хэдэн төрлийн хувцас байдаг аж. Эрчүүд 7 секунд тутамд сексийн тухай бодож байдагш гэх судалгаа байдаг ч завсраар нь эмэгтэйнхээ өмсөөн хувцсын анзаараад амждаг байх нь. 50 эрэгтэй хүнээс авсан судалгааны үр дүнд эр хүн биднийг юу өмссөн байхыг харах дуртай талаар толилуулъя.

Жийнсэн өмд+Футболк
“Mиний гэрийн өмсгөл үү дээ?!” гэж та гайхаж магадгүй. Тийм ээ, эрчүүд таныг гадаад төрхдөө тийм ч их анхаарал хандуулаагүй, яг өөрөөрөө байхыг харах дуртай. Харин жийнсэн өмд, хайш яайшхан шургуулчихсан энгийн нэг футболктой үедээ та хамгийн чөлөөтэй харагддаг байна. Мөн судалгаа авсан эрчүүд нэгэн дуугаар үдэш нь гоёлын даашинзтай Үнсгэлжинтэй унтчихаад, өглөө нь будаг шунхаа арилгачихсан нугасны муухай дэгдээхэйтэй цуг сэрэхийг хүсдэггүй гэдгээ хэлжээ. Тиймээс түүнд зориулж гоёх нь зөв боловч тунг нь хэтрүүлэлгүй, хааяа жирийн нэг өмд футболктой уулзаж байхад гэмгүй. Тэгвэл тэр таныг өөрөөр тань хайрлаж эхлэх ба урам нь хугарах явдал гарахгүй.

Корсет+Танга дотоож
галбирын тачаангуй талыг олж харахад хамгийн их тусалдаг хувцас гэнэ. Залуучууд хааяадаа корсет өмссөн халуухан бүсгүйгээ ажиглангаа танганых нь туузыг шүдээрээ тайлж өгч буйгаар өөрийгөө нууцхан төсөөлдөг гэдгээ нуусангүй. Гэвч энгийн өдрүүдэд таныг биед эвтэйхэн мөртлөө гэнэхэн, дулаахан өнгөтэй дотуур хувцасны хослолтой харахыг хүсдэг аж.

Бариу спортын ретуз+Бариу футболк
Таны биеийг барьж, галбирыг тодотгодог хирнээ маш амархан тайлагддаг хувцас бол бариу ретуз, футболк хоёр юм. Энэ хувцсанд яагаад дуртай гэдгээ эрчүүд өөрсдөө хүртэл мэдэхгүй байсан ч бүгд “Бариу ретуз өмссөн эмэгтэй цаанаа л нэг тачаангуй харагддаг юм” хэмээн эргэлзэх зүйлгүй хариулж байжээ. Мөн бариу футболкны оронд та мөр нь унадаг сул даавуун цамц ч өмсөж болох юм. Гол нь таныг чөлөөтэй бөгөөд нээллттэй харагдуулах ёстой юм.

Энгийн даашинз+Өндөр өсгийт
Өдөр тутмын хувцаслалтанд ч тохиромжтой энгийн миний даашинзанд ихэнх эрчүүд дуртай байдаг. Харин хэтэрхий гял цал бүхэн бүсгүйнхээ үнэ цэнийг унагадаг хэмээжээ. Ялангуяа жижиг хар даашинз, өндөр өсгийт өмссөн эмэгтэй эрчүүдийн нүдэнд ямагт үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ өсгийтэй гутал нь урдуураа платформ улгүй байвал сайн. Учир нь ихэнх эрчүүд яагаад ч юм платформ өндөр өсгийт эмэгтэй хүнийг “хялбархан” харагдуулдаг гэж боддог ажээ.

Ажил хэрэгч хар бошинз
Хамгийн гайхалтай нь мини бошинзтой эмэгтэй хүн эрчүүдэд тийм ч секси санагддаггүй гэжээ. Харин тэдний нүдэнд ажил хэрэгч хар бошинзтой эмэгтэй хүн хүчирхэг, хүндэлмээр атлаа тачаангуй харагддаг. Ийм л эмэгтэйг тэд гэрийнхэндээ танилцуулахыг хүсдэг гэнэ шүү.

Та энэ жагсаалтанд ямар нэг хувцас нэммээр байна уу?

access_time 2017-09-18 20:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt