Нийт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгоно

УИХ-ын чуулган хуралдаж байна. Үдээс өмнө ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцсэн бол одоо энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ оны улсын төсвийн орлого анх тооцоолсноос 500 орчим тэрбум төгрөгөөр өсчээ. Иймд энэ эх үүсвэрээс 54.9 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад НЭГ УДАА нөхөн олговор болгон өгөх саналыг Засгийн газар боловсруулсан юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа “Өмнөх Засгийн газар Нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж, цалинг үе шаттай нэмэхээр амласан юм билээ. Гэвч энэ амлалтыг хэрэгжүүлбэл ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрнэ. Иймд нэг удаагийн нөхөн олговор олгохоос өөр арга одоогоор байхгүй.

Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй, инфляц эргээд өсөх хандлагатай байна” гэв.
Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний дийлэнх дэмжив. Гэхдээ шүүгч, прокуроруудад энэхүү нөхөн олговрыг олгохгүй юм байна.
Дээрх нөхөн олговрыг олгосноор нийгмийн даатгалын сангаас 450 сая төгрөгийн нэмэлт зардал гарна.

access_time 2017-10-26 14:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt