МУГЖ Ц.Цэнд-Аюуш таалал төгслөө

Монгол түмний дунд “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид”-ын дүрээр нь хүндэтгэн нэрлэдэг Монгол Улсын гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш 2017 оны аравдугаар сарын 25-нд таалал төгслөө.

Тэрбээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1954 оноос хүүхдийн театрын жүжигчин, Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч, “Монголкино” үйлдвэрт жүжигчнээр ажиллаж олон арван дэлгэцийн дүр бүтээж, орчуулгын кинонуудад гайхалтай дуу оруулсан авьяаслаг жүжигчин байлаа.

Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэжид, “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид,”Өглөө” киноны Лхам, “Тамирын охин” киноны Норов, “Газрын жигүүр” киноны жижүүр, “Өнөр бүл” киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай Монголын үзэгч түмний сэтгэлд дурсагдсаар байх болно.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

access_time 2017-10-26 14:42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt