Замын бүтээн байгуулалтын ажилд саад учруулсан гэх “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлжээ
Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 13-ны хурлаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны хорооллын орц, гарцыг шийдвэрлэх тэмдэглэл гарсан. Энэ дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Эрэл” ХХК-д газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг тавдугаар сарын 4-нд өгсөн. Гэвч өнөөдрийг болтол тус компани хариу өгөөгүй, компанийн удирдлагууд олддоггүй, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан асуудал тулгарч байна” гэлээ.
Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнөөс баруун Үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүрний барилгын талбайд “Эрэл” ХХК-ийн газар орсон. Тус замыг дөрвөн эгнээ, нэг талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, нөгөө талдаа 1.5 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөж барилгын ажил эхэлсэн. Мөн 33 метр урт гүүрний барилгын ажил эхэлжээ. Зам, гүүрийн байгууламжийн ажлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Говийн замын ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм.
Бүтээн байгуулалтын газарт 15 аж ахуйн нэгжийн газар өртжээ. Өнөөдрийн байдлаар 10 байгууллагатай тохирч, газар чөлөөлөлт хийсэн. “Эрэл” ХХК-ийн тухайд хоёр удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүлж буй юм. Хариу өгөхгүй бол үе шаттай арга хэмжээ авах хуулийн зохицуулалттайг албаныхан хэлж байлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
ОХУ-ын тэрбумтнууд “Yandex”-ийн 51 хувийг $7 тэрбумаар үнэлэн худалдан авч магадгүй
2023-05-22
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол гарч, нэг хүн бэртжээ
2023-05-22
-
Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно
2023-05-22
-
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна
2023-05-19
-
Шуурганаар 38 айлын хашаа нуран, дээвэр хууларч, цахилгааны утас гэмтжээ
2023-05-19
-
“Burberry” АНУ-д эрэлт буурсныг мэдээлснээр хувьцааны ханш нь унав
2023-05-19
-
Автомашин түр зогсох үед буугаад сураггүй болсон хүнийг нисэх буудлаас олжээ
2023-05-19
-
“Их-7”-ийн бүлэг ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, шинээр хориг тавина
2023-05-19
-
Эхоны зүүний хатгалт, биопси шинжилгээний 70 хувийг ЭМД-аас хөнгөлнө
2023-05-19
-
Францын Ерөнхийлөгч Макроны Монголд хийх айлчлал ням гарагт эхэлнэ
2023-05-19
-
Монгол, Чех улсууд эрдэс баялгийн салбарт хамтарч ажиллана
2023-05-13
-
Гуурсан хоолойн эмтэй сорилын 70 хувийг даатгалаас хөнгөлнө
2023-05-11
-
Хөвсгөл аймаг манай улсын нийт ойн сангийн 40 хувийг бүрдүүлдэг
2023-05-11
-
“Airbnb”-ийн орлого шинжээчдийн хүлээлтэд хүрээгүйгээс хувьцааны ханш нь уналаа
2023-05-11
-
ОБЕГ-аас цэцэрлэгийн ажилчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгов
2023-05-11
-
Байгаль хамгаалагчдыг АНУ, Австрали, Канад зэрэг улсад бэлтгэнэ
2023-05-11
-
Драмын театрын зогсоолын үйл ажиллагааг энэ сард зогсоож, тохижуулахаар шийджээ
2023-05-11
-
АНУ-ын Мичиган мужийн ойд төөрсөн хүү хоёр хоног цасаар амь зууж байжээ
2023-05-11
-
Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй
2023-05-11
-
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг тодруулав
2023-05-11
-
Финландын Ерөнхий сайд нөхрөөсөө салах өргөдөл гаргажээ
2023-05-11
-
“Victoria’s Secret”-ийн загварын шоу энэ намар эргэн ирнэ
2023-05-10
-
Орхон аймагт 24 цагийн үйлчилгээтэй “Цахим төв” ашиглалтад орлоо
2023-05-10
-
Ирэх долоо хоногоос ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
2023-05-10
-
Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна
2023-05-10
-
Үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх УИХ-ын гишүүний хэргийг шүүхэд шилжүүлэв
2023-05-10
-
Шүүхээс Трампыг бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэж хохирогчид $5 саяыг төлүүлэхээр боллоо
2023-05-10
-
АТГ эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2023-05-10
-
Монголын оюун ухааны академийн хүүхдүүд олон улсын тэмцээнээс 12 медаль хүртжээ
2023-05-10
-
ОБЕГ-ын нисдэг тэрэг өнөө өглөө осолджээ
2023-05-10
-
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
101583 Уншсан
-
Сар уугаад сахар үгүй болоод байгаа ургамал чинь энэ шүү дээ
63806 Уншсан
-
НОГООН ӨНГИЙН ЛАА АСААГААД ХОЁР ТЭВЭН ЗҮҮ БАРИАД ХҮСЛЭЭ ХЭЛЭЭД ҮЗ! ГАЙХАМШИГ
53712 Уншсан
-
ХЭДХЭН ӨГЛӨӨ САРМИСЫГ ӨЛӨН ЭЛГЭН ДЭЭРЭЭ ИДСЭНИЙ 10 ИТГЭМЭЭРГҮЙ АШИГ ТУС
45615 Уншсан
-
Нэгэн аав өдөр бүр үүгээр нүүрээ цэвэрлээд хүүгээсээ ч залуу харагдах болсон!
43824 Уншсан
-
Нурууны хэддүгээр үенд суулт өгснөөс хамаарч өвдөлт өөр өөр байдаг. Хадгалаад аваарай
40366 Уншсан
-
Лаврын навчны ТУРААХ, САЙХАН НҮҮРТЭЙ БОЛГОХ, ҮЕ МӨЧ ЭДГЭЭХ итгэмээргүй ач тус
34838 Уншсан
-
Хоёрхон өндөг хэрэглээд үе мөчний өвчнөөс ингэж салаарай!
32867 Уншсан
-
ХОЁРХОН ХЯМДХАН ЭМЭЭР УРГАСАН ЯСНЫ ӨВЧНӨӨС САЛСАН МИНЬ
32765 Уншсан
-
Үүнийг хэрэглэснээр миний нойр булчирхай яг л “цаг” шиг ажилладаг болсон!
32218 Уншсан
-
Найз нөхдөдөө дуулгаарай: эдгээр 10 эм бэлдмэлүүд бөөрийг маш ихээр гэмтээдэг байна!
31963 Уншсан
-
Гавар ашиглан хэвлийн таргалалт буюу харвингаас салах арга бүсгүйчүүдэд үр дүнгээ өгч байна. Гаварны гайхалтай 12 хэрэглээ
28738 Уншсан
-
Будаа угаасан усны гайхамшгийг мэдэх үү? Мэдэхгүй бол ШЭЙРЛЭЭД АВААРАЙ!
28682 Уншсан
-
АРДЫН ШИРЭГЛЭХ ДОМЫГ НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БҮР МЭДЭЭРЭЙ…
28602 Уншсан
-
Нүдний доорх үрчлээг ердөө 2 хоногт арилгана! Энэхүү төгс аргыг та туршаад үзээрэй …
28149 Уншсан
-
Ходоод тань үргэлж өвддөг бол үүнийг найруулж уугаад нам дар!
27977 Уншсан
-
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
27976 Уншсан
-
Үүнийг уугаад уушгины цэрээ ховхлоорой!
27832 Уншсан
-
Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна
25538 Уншсан
-
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
24381 Уншсан
-
Нойр булчирхайг эдгээх чөмөгний эмчилгээний ач тус
23715 Уншсан
-
Хүүхдийн “сэвлэг үргээх ёслол”-д хүн бүрийг урьдаггүй
23512 Уншсан
-
ХҮН ҮХЛИЙН ДАРААХ 49 ХОНОГТ ЮУГ ТУУЛДАГ ВЭ?
23483 Уншсан
-
Мэс засалгүйгээр нүүрний арьс чангалах арга. Өдөрт ердөө 10-хан секунд зарцуулахад л хангалттай
23043 Уншсан
-
БИ ОДОО 70 НАСТАЙ Ч, ҮҮНИЙГ УУСНААС ХОЙШ ҮЕ МӨЧНИЙ ӨВЧИН ГЭЭЧИЙГ ОР ТАС МАРТСАН!
22483 Уншсан
-
3-хан орцтой энэ аргыг 7 хоногт нэг удаа хэрэглэснээр арьсны гүн нүхжилтийг шууд арилгаж хурдан цайруулж, дахиж хэзээ ч сэвхтэхгүй!
22448 Уншсан
-
Лүүжин тавиулсан айлаас гарлага байнга гарч, гаслан зовлон ТАСАРДАГГҮЙ
22355 Уншсан
-
Нойр булчирхайн тухай таны заавал мэдэж байх ёстой 5 зүйл
22044 Уншсан
-
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
21675 Уншсан
-
Хүмүүсийн 95% нь будаагаа буруу агшаадаг. Туршлагатай тогооч нар хүртэл будааны хүнцлийг яаж арилгахаа мэддэггүй
21476 Уншсан