Сэрэмжлүүлэг: Маргаанаас болж хүний амь хөнөөжээ


Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 08:30 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Гэртээ хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад 40 настай М бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ.

Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад тус аймагт оршин суух, 41 настай, эрэгтэй Ш нь хохирогч М-тэй хамт архидан согтуурч, үл ялих зүйлээс болж түүнтэй маргалдсаны улмаас зодож, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байна.

Хэргийг тус цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж явуулж байна.

Гэмт хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг өш хонзон санаж, зориудаар үйлддэггүй, тухайн үеийн уураа барьж чадаагүйгээс болдог. Иймд багахан асуудлаас болж өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

access_time 2022-06-10 15:32

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt