Төрсөн эхээ алсан жигшүүрт эмэгтэй Х.Цагаанмөөг

Гэмт хэрэг гэдэг Монголчуудад төдийлөн танил бус сэдэв байсан цаг саяхан. Ердөө зуун жилийн өмнө Монголчууд агт морь хулгайлсан этгээдээ гэмт хэрэгтэн бус “сайн эр” хэмээн өргөмжлөн нэрлэдэг байв. Хаа нэг нүгэл нь нүдээрээ гарсан бузар булай хэрэг гардаг л байсан биз. Гэхдээ тэр нь өдрийн од шиг цөөн байжээ. Харин нийгэмшиж ирсэн социализмын үед гэмт хэрэг, шоронжилт хоёр Монгол улсад үндсэн төрхөө олсон байдаг. Юу юугүй төр устаж үгүй болоод коммунизмд дэвшин орох гээд байсан Монголын засгийн газар гэмт хэргийн талаар аль болох нуун дарагдуулж, гэмт хэрэггүй улс орон хэмээн харагдах гэж хичээдэг байв.

Харин “Ардчилсан” хувьсгал ялсан тэр он цагаас эхлээд олныг цочроосон хүнд гэмт хэргүүдийн талаарх мэдээлэл ил тод гарах болсон. Тэдгээрээс өдгөөг хүртэл хүн зоны мартаж чадахгүй байгаа нэгэн хэрэг бол Х.Цагаанмөөг гэх содон нэртэй алуурчин хүүхний өдүүлсэн жигшүүрт гэмт хэрэг билээ. Соц нийгмээс эхтэй гудамжны бүлэглэл, хулгарууд 90-ээд онд энд тэндгүй байдаг байжээ. Цагаанмөөг ч гудамжны залуусыг дагаж архи тамхи ихээр хэрэглэж, нэлээд эвдэрч эхэлсэн байна.

Гудамжны сэтгэлгээгээр хүмүүжиж, шоронжсон хулгаруудтай нийлсээр зан араншин нь огцом эвдэрч ширүүн догшин, харгис хэрцгий болж иржээ. Улмаар архи ууж согтуу ирсэн үедээ төрсөн эхээсээ архины мөнгө нэхдэг, элдвээр хараан доромжилдог, “Чи намайг бага байхад залуучуудтай банзалддаг байсан” хэмээн зоддог болсон байна. Ээлжит нэгэн согтуурхлын үедээ аанай л агсан тавьж өнөөх л хүүхэд байхад нь залуучуудтай уулздаг байсан гэх шалтгаанаар ээжийгээ гурилын ганжингаар цус нөжтэй нь хутган, шөнөжин тамлан алсан байдаг. Амьдрал бэлэглэсэн эхийгээ алах нь бүү хэл… цааш үзэх

access_time 2017-10-25 16:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt