Жүжигчин Барслхагва сэтгүүлч Мөнхбаясгаланд хайр зарлав

Цензургүй яриа нэвтрүүлгээ олонд хүргэж олны танил эрхэмүүдийн яриаг цэнзургүйгээр хүргэдэг нэгэн бол сэтгүүлч Л.Мөнхбаясгалан. Тэрээр сошиал ертөнцөд ч чамгүй алдартай нэгэн бөгөөд өөрийн цахим хуудаснаа үзэгчдийг хошууруулаад буй “Зүрхний хилэн” УСК-ний гол дүрийн жүжигчин Барслхагвад хандан ийн бичжээ.

“Барсаа би чамайг туйлын ихээр үзэн ядаж байна. Би чамайг ийм гэж ёстой санасангүй ээ. Энэ тухайгаа маргааш бичнээ. Одоо даан ч Цензургүй яриагаа хийх гээд завгүй байна” хэмээсэн байх бөгөөд үүнийх нь хариуд жүжигчин залуу “Хайртай шүү эгчээ” хэмээн тал засаад амжихуй дор сэтгүүлч Мөнхбаясгалан “Ингээд ч нэмэргүй. Бүр манж зантай гэж” хэмээн хошигноод амжив.

Жүжигчин Барслхагва ийнхүү олон хүний уур бухимдал, зэвүүцлийг хүргэхүйц дүрдээ маш сайн орж тоголсон хэмээн олон нийт ам сайтай байгаа билээ. Жүжигчин залууг занаж зодохыг завдсан удаа ч гарсан хэмээн жүжигчин Барслхагва нэгэн ярилцлагын үеэр дурссан нь нэгэн цагт Дамчаа гуайг олон нийт үзэн ядаж байсан түүх давтагдаж байна хэмээн олон нийт дурсах болжээ.

access_time 2017-10-24 17:46

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt