Мөнгө таны дээрээс унаж байна гэж төсөөлөх нь асар их хэмжээний мөнгийг дууддаг

Хүний хэрэгцээний чухал хэрэглүүр нь мөнгө юм. Мөнгө л байвал бүх зүйлийг бүтээж болдог гэх бодол бүхий л хүнд байдаг. Энэ ч бас буруу ойлголт биш юм. Яалт ч үгүй бид өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнээ худалдан авахын тулд мөнгө гэх зүйлийг хэрэглэж байдаг. Тэгэхээр мөнгө бол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээг зохицуулах эд гэдэг нь яах аргагүй мөн. Мөн мөнгө гэдэг зүйлийг сэтгэлтэй хольж ойлгож болохгүйг бид санах хэрэгтэй.

 

Ямартай ч иргэд бидний өдөр тутмын зайлшгүй хэрэглүүр болсон мөнгийг дуудах янз бүрийн дом шившлэгийн аргууд байдаг. Дом шившлэгийн сонирхолтой гэмээр нэгэн аргыг хүмүүст дуулгахыг хүслээ. Маш их мөнгө тэнгэрээс унаж байна гэж та төсөөлж үзсэн үү? Маш их хэмжээний мөнгийг өөртөө татах бас нэг арга бол мөнгө тэнгэрээс унаж байна гэж төсөөлөх явдал юм.

Эхлээд та цэлмэг цэнхэр тэнгэрлүү харж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Маш сайхан өдөр болж байгааг мэдэр. Тэгээд жижигхэн цааснууд тэнгэрээс унаж байгааг төсөөлөх хэрэгтэй. 100 сая төгрөг тэнгэрээс унаж байна. Дараа нь бүр хэдэн тэрбумаар ….. Тэрхүү унаж буй шинэхэн мөнгөний үнэрийг нь мэдэр. Тэрхүү мөнгөнүүд тандээр унаж байгааг төсөөл

Тандээр мөнгө унаж ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? Та баян болсон мэт, эрх чөлөөтэй болсон мэт сэтгэгдэл төрж байна уу? Хамгийн гол нь та үүний үр дүнд сайхан мэдрэмж авах ёстой юм. Яг тэр мэдрэмжээр өдөр бүр амьдрах буюу та өөрийгөө аль хэлийн мөнгөтэй болсон мэтээр бодож, мөн амьдрах нь танд мөнгийг авчрах юм.

access_time 2017-09-18 12:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt