Ж.Дамдинцэрэн: Япон цэргүүдийг 14-16 насны жаахан охидууд хангадаг байжээ

Токиогийн их сургуульд Төгөлдөр хуурч, хөгжмийн онол судлаач, хөгжмийн зохиолч, урлагийн менежер мэргэжлээр суралцаж төгссөн Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн хэзээний нийгмийн идэвхи сайтай билээ. Урлагийн гэр бүлд өсөж торнисон хүү энэ салбартаа томоохон албан тушаал хашиж яваа. Саяханаас БНСУ-д аялал хийж байгаа Ж.Дамдинцэрэн сонин сайхан ихтэй байгаа бөгөөд үүнийгээ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сонирхуулсаар. Тэрбээр Солонгос ард түмний дарангуйлалын талаар,

“Солонгосын ард түмнийг Дэлхийн 2-р дайны дараа Япончууд үнэхээр зовоож байж ээ. Бусан хотод тухай үеийн дарангуйллыг харуулсан түүхэн музей байдаг юм байна. Нийт 7 сая гаруй Солонгосчууд шууд дарангуйллын зовлон амсаж байж. Тэр дундаа 3 сая гаруй эмэгтэйчүүдийг цэргийн хуарангуудаар байрлуулж бэлгийн хүчирхийлэлд автуулан Япон цэргүүдийг хангаж, нэг эмэгтэй өдөрт 30-40 хүний норм биелүүлдэг, амралтын өдрүүдэд 50-60 хүний нормтой байж.

Ихэнх нь 14-16 насны жаахан охидууд байсан ба одоо тэдгээр эмэгтэйчүүдээс 25 нь амьд байдаг юм байна. Солонгосчууд үнэхээр Япончуудыг үзэж чаддаггүй нь ийм учиртай байж ээ. Хэдийгээр түүхэндээ нэг ч дайнд ялж үзээгүй зовлон зүдгүүрийг амссан ард түмэн ч өнөөдөр Азидаа дээгүүрт орох эдийн засаг, соёлтой болж чадсан айхтар улсууд юм даа… Энэ видео дээр дарангуйлалд өртөж байсан бодит хүмүүсийн зурагнуудыг харуулжээ” хэмээжээ.

access_time 2017-10-23 14:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt