Дуучин Дэлгэрмөрөнгийн нууцлаг хурим

Дуучин Дээгий ганц бие аавын амьдралдаа цэг тавьжээ. Тэрээр Балжинням, Дашням давхцсан энэ өдөр буюу 10-р сарын 22-нд “хуримаа хийсэн” байна. Тун нууцлаг болсон хуримын гол дүр нэг сүйт бүсгүйг М.Золжаргал гэдэг бөгөөд “Мюзик холл” сургуулийг дүүргэсэн нэгэн гэнэ. Мэргэжлийн жүжигчин, дуучин тэрээр “Наран мандах нутаг” ОАК-ны дууг амилуулж олны хүртээл болгож байсан ажээ. Харин үүнээс цаашхийг Балхаа гавьяатын тоглолтоос харж болох гэнэ.

Учир нь Л.Балхжавын ая, яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг “Хайрын хурим” дууг Дээгий, залуу дуучин М.Золжаргалын хамтаар дуулж олны хүртээл болгож байгаа энэ аж. Нэгэнтээ хоёр гавьяатын хамтын бүтээл “Хайрын дээд хань минь” дууг ахин дуулж, хэсэгтээ л байлдан дагуулаад авсан тэрээр энэ удаад залуу хосуудад зориулсан энэ шинэ бүтээлдээ ийнхүү “хуримаа хийж” тогложээ.

access_time 2017-10-23 14:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt