Т.Дэлгэрмөрөн: Ой гутам хүний үйлдэл сэтгэл урссаар!

Дуучин Т.Дэлгэрмөрөн ээж модондоо залбирч ажил үйлсээ даатгаад иржээ. Түүнийг сүүлийн үед багагүй хэл ам ороогоод авсан нь нууц биш. Тэнгэрт хальсан ханьдаа хатуухан байсан байж түмний өмнө жүжиглэхээ боль гэсэн мэдээ сайтуудаар тархсан. Уг мэдээллийг гаргасан хүн нь өөрийгөө би эхнэрийнх нь ангийн хүүхэд гэсэн билээ. Сөрөг энэ сэтгэгдлийн араас энэ мэт эсэргүүцсэн хандалтууд ар араасаа орж ирсэн нь сонирхол татам байсан юм.

Тэгвэл энэ том ярианы дараа тэрбээр сэтгэл санаагаа ариутган даатгахаар түмэн олны сүсэгт газар болох “Ээж мод”-д очиж мөргөжээ. Т.Дэлгэрмөрөн энэ талаараа
“Ээж модондоо очиж сэтгэлээ даатгалаа. Эрхгүй охин үр, бүсгүй хүн, ээжүүд бүхнийхээ төлөө залбирлаа. Ярихаас ч боломгүй, бодохоос ч ой гутам хүний үйлдэл сэтгэл урссаар. Дээшээ цацарсан энэ эх мод газрын хэвлийг үндсээрээ бүүвэйлэн байж таараа. Тэр бидний хүслийг лавтай сонсож буй, тийм болоод ч муу муухай бүхнийг даахгүй бас тогтоохгүй биз ээ бурхан минь. Гэвч миний хүсэл энэ ертөнцийн амар амгалан эх дэлхийн хүн ардын элэг бүтэн амь амьдралын төлөөх үнэнхүү сүсэг бишрэл билээ.

Орших бие шаналалд автахуйд
Оршихуйн оршихуйг оршоон байдаг
Оршихуйн оршихуй оршоон байхаар
Ээдсэн амьдралын тэнүүлч ороолонгууд
Эцсийг нь дуустал бүлээцээд гардаг аа. Сэтгэл эрүүл оршихуйд бие түүнийгээ дагадаг нь хүний чанар биз ээ” хэмээжээ.

access_time 2017-10-21 20:16

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt