18 удаа жирэмслэлт нь бүтэлгүйтсэн ч 48 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн эх

Льюс Варнерфорд гэх британи бүсгүй 18 удаа жирэмсэн болсон ч харамсалтай нь хүүхэд нь тогтохгүй зулбаж байсны эцэст 48 насандаа анхны үрийн зулай үнэрлэжээ.

Тэрбээр энэ хугацаанд хэд хэдэн удаа хиймэлээр үр тогтоолгож ч үзсэн бөгөөд хүүхэдтэй болохын тулд 80 мянган фунт стерлинг зарцуулсан байна.

Льюс нөхөр Марктайгаа 1999 онд анх танилцаж байжээ.
Льюс гэр бүлтэй болсны дараагаар үр хүүхэдтэй болохыг хүссэн хэд хэдэн оролдлого хийсэн ч жирэмсэн болж чадахгүй байжээ.

“Миний амьдралын хамгийн хэцүү туршилт хүүхэдгүй үе минь байсан” гэж тэрбээр ярьжээ. 2010 оноос эхлэн хиймлээр үр тогтоолгох эмчилгээнээс татгалзаж эхэлжээ.
Тэдний хүү Уилльям төрөхын өмнө Льюс 18 удаа зулбаж байжээ. Гэсэн ч эцэг эх нь тууштай тэмцсэний эцэст хүүтэй болжээ.

Энэ бүх тууштай тэмцлийн эцэст тэрбээр эмчээс хүүхэд эсэн мэнд төрлөө гэсэн мэдээг дуулжээ
Тэрбээр 48 настайдаа ээж болсон ч үүндээ эмзэглэхгүй байгаа бөгөөд 50 насандаа дахин жирэмсэн болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
2016 оны зургаадугаар сард Уилльям хүү төржээ.

access_time 2017-10-21 17:50

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt