Найз залуугаа жирэмсний тестээр шалга…

Оройн мэнд? 24 настай бүсгүй байна. Сүүлийн үед найз залуу маань улаан цайм худлаа яриад, тэрэнд нь би итгэсэн юм шиг царайлаад нилээн хэсэг дуугүй явлаа. Тэгээд нэг найздаа ярьсан чинь охидуудын дунд шалгарсан нэг арга байна тэрийг хэрэглээд үз гэж зөвлөсийн. Тээд тэр нь юу гэхээр жирэмсний тест аваад пламастраар нэг улаан зураас нэмээд зурчих, тэгээд жирэмсэн болчихлоо гэж хэлээд, яаж хүлээж авч ямар үйлдэл гаргахыг нь хар гэвээ. Би ч нилээн бодож үзсэн, эргэлзэж эргэлзэж найзынхаа зөвлөснөөр хийчвээ.

Дотроо хайртай хүндээ худлаа хэлж, сорьж үзэх гэж байгаадаа гэмшээд л. Ёоо тэгсэн манай найз залуу хэн хэнийхээ ирээдүйг бодох хэрэгтэй, би муу хүн, чамд надаас илүү хүн олдон хүүхдээ авхуулчих, чамайг тэнэг үйлдэл хийхгүй гэдэгт итгэж байна, уучлаарай гээд алга болчидгиймдаа.

Би ойрын 3-4 жилийн хугацаанд хүүхэдтэй болохгүй гэж төлөвлөсөн ч хааяа хэрэв жирэмсэн болчихвол яах бол гээл зөндөө л боддог байсан. Бас тэрнээс асууж ч байсан. 2 жилийн хугацаанд зарим нэг өдөр нь залхуураад хамгаалалтгүй хийчихдэг байсан болхоор. Тэгээд нэг асуусан чинь баярлах байхаа гэж хэлсэн хүн шүү дээ. Замын эртэд таньсандаа үнэхээр баяртай байгаа ч, жинхэнэ эр хүн хаана байна вэ?

25 настай хүн хүүхэдтэй болохоос айна гэж төсөөлсөнгүй. 20 ч хүрээгүй байж хүүхдийн аав болчихсон, сайхан амьдрал зохиогоод явж байгаа залуус бас зөндөө л байна шд. Намайг найз залуутай гэдгийг мэддэг ч халамж анхаарал тавьдаг, нууцаар намайг ширтэж хараад л, архи тамхи хэрэглэдэггүй ажлын газрын нэг залуу байгаа. Даанч надаас дүү. Амьдралын туршлагатай ах эгч нар минь зөвлөгөө өгөөч. Сайн хань болох хүн яг ямар байдгийн бэ???

access_time 2017-10-17 19:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt