Зураг дээр харагдах бяцхан охин анх 9 настайдаа хүчирхийлүүлж 14 настайдаа хүүхэд төрүүлж байсан юм

Зураг дээр харагдах бяцхан охин анх 9 настайдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн юм. Хүчирхийлэгч этгээд бяцхан охинд зүй бус авираа гаргасныхаа дараа хөлийг нь даган урсах цусыг нь ч арчиж өгөлгүй зайрмагны машин руу дагуулан очиж, зайрмагаар хуурах аяджээ. 10 нас хүрэхдээ охин гэр бүлийнхээ ойрын хоёр ч хамаатныхаа бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртдөг болсон байв. 14 настайдаа охин жирэмсэлсэн ч хүүхдээ төрөх хүртэл нь айж эмээсэндээ хамаатныхаа байнгын хүчирхийллээс болж, бие давхар болсноо тас нуусан байлаа. Хорвоо дээр үр үндэс нь жам ёсноосоо эрт мэндэлж улмаар хүн болж, тоос хөдөлгөж чадалгүй амьсгал хураасан юм.

Охины ээж бага дүүг нь бусдад үрчлүүлж харин охин газар дээрх ганц ахаа ДОХ өвчнөөр алдав. Тэр үеэс л охин амьдралд нь тулгарсан саад бэрхшээл бүхний эсрэг зогсож, хувь заяагаа сөрөхөөр шийджээ. Гэвч хичнээн хичээж, мацаж байж хүрсэн ч 23 насандаа ажлаасаа халагдсан нь залуу бүсгүйд хүнд цохилт болов. Ажил олгогч нь түүнийг хийж буй ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандаж байна гэж буруутгасан учраас халж байжээ. Мацаж хүрсэн оргилоосоо буцаж унасан ч бүсгүй газарт удаан хэвтсэнгүй. Нэг хаалга хаагдсан ч нөгөөх нь нээгддэг гэж өөртөө шивнэн бүсгүй 1984 онд анх телевизийн салбарт хөтлөгчөөр хүч үзэхээр шийдэн, өглөөний шоуны хөтлөгчөөр гараагаа эхэлжээ.

Өдөр шөнөгүй ажилдаа сэтгэл зүрхнээсээ хандаж, шаргуу хөдөлмөрлөх нь түүний ганц зорилго болж байв. Ингээд нөр их хөдөлмөрийнх нь үр шим ч гарч бүсгүй удалгүй телевизийн салбарын ток шоуны төрөлд өрсөлдөгчгүйгээр хатан хаан болсон юм. Зураг дээр харагдах бяцхан охин бол өнөөдөр 63 настай ч дэлгэцэнд эрдэнэ мэт гялалзсан хэвээр байгаа Опра Уинфри юм. Тэрээр өдгөө 3 тэрбум долларын хөрөнгөтэйгээр хэвлэл мэдээллийн салбарын эзэнт гүрний хатан хаан төдийгүй дэлхий дээрх хамгийн чинээлэг африк америк гаралтай эмэгтэй болж чадсан юм. Хүмүүс амьдралд нь саад бэрхшээл тохиолдлоо гээд шантардаг. Опра Уинфри харин өмнө нь тулгарсан саад бэрхшээлд нухлагдаж шантралгүй тэмцэн босож, даван гарч чадсан манай дэлхий дээр тод томруунаар гялалзах хар сувд гэлтэй.

access_time 2017-10-17 18:17

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt