НАС БАРСАН ХҮҮ НЬ ХАГАС САРЫН ДАРАА ААВ РУУГАА ЗАЛГАЖЭЭ

Саяхан АНУ – ын Калифорни мужид нэгэн харамсалтай хэрэг гаржээ. 82 настай эрэгтэй нэг л өдөр цагдаагийн газраас дуудлага хүлээж авснаар энэ бүх хэрэг эхэлсэн юм. Цагдаагийн газар түүний 57 настай хүү нас барсныг хэлсэн байна. Түүний хүү сэтгэцийн эмгэгтэй бөгөөд сүүлийн хэдэн жил гудамжинд амьдарч байсан ажээ.

Цогцос хадгалах газар очиж, хүүгээ мөн эсэхийг таних шаардлага гарсан байна. Тухайн цогцос бүхэлдээ хөөж хавантсан байсан тул танихад тун хүнд байсан ажээ. Аав нь ч цагдаа нарт хүүтэйгээ уулзалгүй олон жил болж байна, мөн эсэхэд нь эргэлзэж байна гэдгээ хэлсэн байна. Харин цагдаа нар түүний хурууны хээ хүүгийнх нь хурууны хээтэй тохирч байгааг тайлбарлан хэлжээ.

Аав нь ч цагдаа нарт итгэж тус хэрэг хаагдсан байна. Төдийлөн баян чинээлэг айл байгаагүй ч хүүгийнхээ оршуулгыг ном ёсоор нь хийхийн тулд багагүй зарлага гаргасан байна. Оршуулга ч болоод өнгөрөв.

Гэтэл нэг л өдөр утас нь дуугарч, утсаа автал харилцуурын цаанаас “Сайн уу, аав аа?” гэх нь дуулдав. Нэг хэсэг шоконд орж чимээгүй зогссон ч, хүүтэйгээ ярин түүний амьд мэнд гэдгийг мэджээ.

Цагдаагийн хурууны хээ бүртгэдэг програмд алдаа гарснаар хүмүүсийн хурууны хээг хооронд нь сольсон болохыг хожим шалгалтаар тогтоожээ.

access_time 2017-10-17 18:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt