МАШИНЫ ЦОНХОН ДЭЭР ЧИНЬ МӨНГӨ ТАВЬСАН БОЛ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АВААРАЙ. УЧИР НЬ…

Үнэгүй талх хархны өгөөшинд л байдаг гэсэн хэлц бий. Гэсэн ч олон хүн түүнийг мартаж, үнэгүй зүйлд шуналтсанаасаа болж бүр том гарз хохирол амссаар байна. Түүний нэг жишээ бол Америкт өргөн дэлгэр тархаж буй 100 долларын луйвар.

Зогсоол дээр байгаа машины түгжээг эвдэж машин хулгайлдаг үе нэгэнт ард хоцорчээ.

Кайри гэх нэгэн эмэгтэй өөрт тохиолдсон түүхийг бусадтай хуваалцсан юм.

Кайри нэг өдөр зам дээр машинаа барьж яваад нэгэн сонин зүйл олж харжээ. Машиных нь цонхон дээр 100 доллар хавчуулсан байв.

Улмаар 100 долларыг авахаар замын хажуу руу зогсжээ. Гарж очоод мөнгийг аваад буцаад машиндаа суув.

Түүнд хачирхалтай санагдсан учраас гэртээ ирээд ийм үйл явдал бусад хүмүүст тохиолдож байсан эсэхийг судлахаар шийджээ.

Улмаар энэ нь бусдын машиныг хулгайлах сонгодог арга байсныг олж мэджээ.

Кайригийн хувьд машинаа хулгайд алдахаа дөхжээ. Азаар түүний машиныг хулгайлах ёстой байсан этгээдүүд түүнээс нилээн хоцорч явж байсан тул машиныг нь хулгайлж амжаагүй ажээ.

Дэлгүүрээс эсвэл олон нийтийн үйлчилгээний газрын гадаа зогсож буй машины цонхон дээр тэд 100 доллар хавчуулна.

Замд явж байгаад тэр мөнгийг хараад машинаа зогсоогоод гарах үед яг араас нь мөшгөж байсан этгээд машинаасаа буун хохирогчийн машиныг хулгайлдаг ажээ.

Замын дунд зогсох нь үүнээс гадна олон эрсдлийг дагуулдаг болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн машин хулгайлах өөр нэг арга бол замын дунд машин нь эвдэрсэн хүний дүрд тоглох. Тэд танд машиныг нь янзлахад тусалвал их хэмжээний мөнгө өгье гэж амладаг. Чухал хуралд яарч байгаа учраас 500 эсвэл 1000 доллар өгье гэж хэлдэг байна.

Хүмүүс ч тус үгэнд нь үнэмшин машинаасаа холдох үед өөр нэг хүн хаанаас ч юм гарч ирээд машиныг нь унаад зугтдаг ажээ.

access_time 2017-10-17 18:12

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt