Настай ээжийнхээ төлөө нас барсан дүүгийнхээ дүрд тоглодог залуу

БНХАУ-ын сошиал сүлжээнд нэгэн залуу алдаршиж байна. Тэр залуу тун ч сонин түүхтэй. Насны тухайд хэдийнэ 50 гарчээ. Гэсэн хэдий ч өндөр настай ээжийгээ тэргэн дээр хэвтүүлэн түрж, хооллож, асардаг. Хачирхалтай нь, түүний гадаад төрх нь яг л эмэгтэй хүн мэт бөгөөд цэцэгтэй хөх алаг даашинз үргэлж өмсдөг байна.

Тэрбээр охин дүү нь нас барснаас хойш сүүлийн хорин жилийн турш ингэж хувцаслажээ. Дүү нь нас барсны дараа ээж нь сэтгэлзүйн гүн цочролд орсон тул залуу ээжийнхээ сэтгэлийг тайвшруулахын тулд басхүү охин нь эргэж ирсэн мэт мэдрэмж төрүүлэхийн тулд эмэгтэй хувцас өмсөж эхэлжээ. Залуу дахин эрэгтэй хувцас өмсөж чадахгүй гэдгээ мэдэж байсан ч, ээжийгээ хэсэгхэн хугацаанд ч болов жаргалтай болгохын тулд энэ сонголтыг хийсэн байна. Одоо түүнд нэг ч эрэгтэй хувцас байхгүй. Бас тэр гэрлээгүй. Өөрийн бүхий л амьдралаа ээжийнхээ төлөө зориулж яваа гэнэ.

access_time 2017-10-17 18:10

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt