“Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд охинд шаардлагатай бүх зардлыг хариуцахаа амлав

Хойд эцэгтээ хүчиндүүлсэн таван настай охины талаарх мэдээлэл олон нийтийг цочирдуулж, иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, УИХ-ын эмэгтэй гишүүд “Түр хамгаалах байр”-ны санхүүг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхэд оролцох, Ерөнхийлөгч Х.Баттулга “Цаазын ялыг сэргээх” асуудлыг судлуулахаар хуульчдын баг ажиллуулах зэргээр мэдэгдэл гаргав.

Хохирогч охин одоогоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын харьяа “Түр хамгаалах байр”-нд байгаа бөгөөд сэтгэлзүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа юм байна. Охин өнгөрсөн долоодугаар сараас хойш хойд эцгийнхээ асрамжид амьдарч байгаа бөгөөд амьжиргааны түвшин доогуур өрх болохыг ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хэлсэн. Тэгвэл охинд шаардлагатай бүх зүйлд туслахаа “Алтан дорнод монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд мэдэгдлээ.

Тэрбээр “Сүүлийн үед нийгмийг цочроосон хүний хэв маягаас гажууд балмад хэргүүд гарах болсонд туйлын их харамсаж байна! Иргэний үүрэг хүн ёсны наад захын хариуцлагаа өөрийн хэмжээндээ ойлгож таван настай хүчирхийлэлд өртсөн охины гадаад дотоод шинжилгээ эмчилгээ хууль эрх зүйн өмгөөллийн зардлыг бүрэн хариуцахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс хүчирхийлэлийн золиос болох ёсгүй!!! Т.Ганболд /Алтан Дорнод Монгол ХХК, Корпорэйт Хотэлс ХХК/ Холбоо барих утас: 99112809, 99080136” гэсэн мэдэгдлийг гаргасан байна.

access_time 2017-10-17 15:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt