Бэлгийн хүчирхийлэлд өртсөн ой дөрвөн сартай хүүхдийн хэрэг шүүхийн шатанд байна

Хүний эрхийн үндэсний комисс ажлын тайлангаа танилцуулж байна. Энэ үеэр бага насны хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болж буй асуудлыг онцлон ярилаа. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хамгийн бага нь ой дөрвөн сартай охин байсан бөгөөд хэрэг шүүхийн шатандаа хэлэлцэгдэж байгаа юм байна.

Түүнчлэн ой долоон сартай, хоёр ойтой хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг хэлэв. Бэлгийн хүчирхийлэлд өртөгчид нь зөвхөн охид биш бөгөөд гурван эрэгтэй хүүхэд хохирсон хэрэг тэмдэглэгдэн шалгагдаж байгаа юм байна. Хамгийн гол нь энэ төрлийн хэрэг нь гэр бүл, ураг төрлийн хүрээнд үйлдэгддэг тул нуух магадлал өндөр байдаг аж. Тодруулбал, цагдаагийн байгууллагаар шалгагдсан ийм төрлийн хэргийн 47 хувь нь мөрдөн байцаалтын шатандаа хэрэгсэхгүй болдог гэдгийг ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадорж хэллээ.

access_time 2017-10-17 15:13

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt