Сэтгүүлч Улмаа дуучин Дэлгэрмөрөнг хатуухан шүүмжиллээ

25-р суваг телевзийн сэтгүүлч Х.Уламбаярыг танихгүй хүн гэж үгүй. Анх “Танайд хоноё” нэвтрүүлгийг хөтөлж олны хараанд өртөж байсан тэрээр сошиал орчинд тун алдартай. Тухайн цаг үед олны анхаарал хандаж буй бүх сэдвийг тэрээр өөрийн өнцгөөс харан шүүмж илгээж үзэл бодлыг илэрхийлдэг.

Тэрээр саяхан сенсааци дэгдээгээд амжсан дуучин Т.Дэлгэрмөрөнг өөрийн цахим хуудаснаа ийн шүүмжилжээ.
“Зарим хүмүүс үнэн “жүжиглэх” юм аа. Хань ижлээ амьдад нь хайрлаж чадаагүй байж шоудаад л. Бүр булшин дээр нь хэвтээд зургаа ч авхуулж байх шиг. Гэм нь урдаа гэмшил нь хойноо хойноо гэж та нар өмөөрөх байх. За бас үгүй л дээ. Хөөрхий бүсгүйг амьдад нь яаж зовоож байсныг мэдэх нэг нь мэднэ. Одоо нээх гэгээрсэн амьтан болох гээд яах вэ хөө. Зүгээр байгаагаараа л бай! Хорвоо угаасаа шүүнэ. Хэнийг ч ялгаагүй… ” хэмээжээ.

access_time 2017-10-14 16:04

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt