ЦАГААН ШУГАМ ДАВЖ ЭРГЭСНЭЭС ҮҮДЭН ОСОЛ ГАРЧЭЭ

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, гурван иргэн хохирч, биеийн байдал нь хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. ТЦА-аас осол гарах болсон шалтгаан нөхцлийг урьдчилсан байдлаар тогтоожээ.
ТЦА: “2022.03.28-наас 29-ны шилжих шөнө 23:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд гарсан зам тээврийн ослын дуудлага мэдээлийн дагуу хэргийн газрын үзлэгийг хийж шалгалтын ажиллагааг явуулж байна. Холбогдогч жолооч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх согтолтын зэргийг шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд гэмтсэн 3 иргэн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэлээ.

эх сурвалж : https://mass.mn/

access_time 2022-03-29 12:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt