Машин хулгайлж, осол гаргаад зугтсан бага насны хүүхдүүдийг эрэн хайж байна

Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Монелоос хойшөө өгсөх замд хонда маркын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохдоо хэд хэдэн машиныг шүргээд зугтсан байна. Харин үүнийг араас нь харж явсан нэгэн жолооч тухайн машиныг араас нь хөөжээ. Болсон явдлын талаар тухайн машиныг хөөсөн жолооч бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, “Тухайн 1777УНД маркын хонда машин хэд хэдэн машин шүргээд яваад байсан. Тэгэхээр нь араас нь хөөгөөд Дарь-Эхийн эцэст зогсож байхад нь араас нь гүйцэж очсон. Гэтэл хаалга, цонхоо онгойлгохгүй. Дотор нь бага насны хоёр, гурван хүүхэд байсан. Тэгээд машинаа асаагаад хажуугаар гараад давхичихсан. Энэ талаар цагдаад дууддлага мэдээлэл өгсөн” хэмээсэн юм.
Тэгвэл эл ослын талаар бид ТЦА-наас тодруулахад,
“Өглөө 07:50 минутад цагдаагийн 102 дугаарт дуудлага ирсэн байна. 08:05 цагт дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд шилжиж ирсэн. Уг машины дугаараар шалгаж үзэхэд өчигдөр орой 16:00 цагийн үед хулгайд алдлаа гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлсэн машин байна. Яг одоо зарлан мэдээлээд, тус машиныг эрэн хайж байна” гэлээ.

эх сурвалж Sensatsi.mn

access_time 2022-03-29 11:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt