Г. УЯНГА МАШИНТАЙГАА ТУРКИЙН ТӨВ ТАЛБАЙ ДЭЭГҮҮР ЯВЖ ДҮРЭМ ЗӨРЧЖЭЭ

Улсын Их Хурлын гишүүн асан Г.Уянга нөхөр, хүүхдийн хамтаар гадаадад аялж яваа билээ. Мальдив хэмээх газрын Диваажинд очиж хэд хоносон тэд Өдгөө Турк улсаар явж байна. Энэ үеэр тохиолдсон нэг зүйлээ тэд хуваалцжээ .
“Бас нэг хөгжилтэй явдал болоод Гранд базаарын ойролцоо зогсоол олно гэдэг үлгэрийн далай юм байна. Гэтэл нэг сэлүүхэн сайхан газар, хоёр гурван машин зогсож байна. Бас хажууд нь Зогсож болмоор. Томоо зай байхаар нь бид бөөн баяр. бидний аяллыг аллах ивээж байна гэж дүгнээд оруулаад тавьчихлаа Хөтөлж яваа бүсгүй нь истанбулд ирээд бас удаагүй аж. Гараад иртэл машин орсон газар нь төмөр замын хаалт газраас ургаад гараад ирсэн байна. Гарах гарц хайгаад олсонгүй Явган хүмүүс холхидог замаар дохиогоо асаад уучлаарай гэж толгой Дохиод л яваад байлаа. Одоо Монголоор зүйрлэвэл. Сүхбаатарын талбай дээгүүр машинтай яваад байгаа хэрэг шүү дээ. Ёстой баларсан хүмүүс нь харваас гадаадад будилж яваа Биднийг харааж зүхээд сүйд болсонгүй. Зарим нь инээмсэглэн толгой сэгсэрч байлаа. Ойрхон Замын цагдаа дээр очиж учраа хэлбэл маш их ажилтай байсан Нэг цагдаа уучлаарай. Би таныг арваад минут хүлээлгэх нь. Та машин дээрээ очоод байж байх уу? Би одоохон … Гэж байна. Биднийг машин дотроо хүлээж байтал удалгүй мотоцилктой , хүрч ирээд араас дагаад яваарай гэж олны дунд замчлаад хаалтыг онгойлгож өгөөд Инээмсэглэн гар даллаж үлдлээ. Бас нэг удаа автобусны зогсоол дээр зогсох гэтэл цагдаа ирээд уучлаарай, та энэ зогсож болохгүй гээд инээмсэглэнэ. Хүүхдээ бие засуулчхаад ирье болох уу? Өө тэгэлгүй яах вэ. Та түлхүүрээ надад үлдээчих гээд инээмсэглэж үйлчилнэ. Цагдаа нар нь бүгд чилгэр тэвхгэр Гүзээтэй цагдаа гэж байдаггүй юм байна эсвэл шалгаруулж авдаг эсвэл өдөр бүр бэлтгэл хийдэг бололтой. Манай цагдаа нар ч гэсэн гадаад хүмүүс Бидэн шиг будилж явбал бас л ингэх байх даа” гэв

access_time 2022-03-29 09:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt