Ханхүү Уильям, Кэйт нарын хөгжилтэй аялалаас

Ханхүү Уильям эхнэр Кэйтийн хамтаар Хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусан ойг тэмдэглэх аяллынхаа хүрээнд Карибын тэнгист иржээ. II Элизабета хаан ширээнд суусан 70 жилийн ой тохиож буй.

Тэд Карибын тэнгисийн регги хөгжмийн өлгий нутаг болох Тренч Таунд иржээ. Тренч Тауныг дуучин Боб Марли “No Woman No Cry” дуугаараа алдаршуулсан. Энд хүрэлцэн ирээд тэд Манчестер Ситигийн хөлбөмбөгчин Рахим Стерлинг, Астон Виллагийн Леон Бэйли болон Ямайкийн чарганы уралдааны шигшээ багийнхан зэрэг спортын ододтой уулзсан байна.

Айлчлалын үеэр ханхүү Уильям тамирчидтай хамт хөлбөмбөг тоглож, чарганы үндэсний шигшээгийнхэнтэй зургаа даруулжээ. Хос хоёр чарган дотор сууж, Боб Марлигийн хөшөөтэй зургаа татуулж, тэндэхийн үндэсний хөгжим бонгог тоглож цагийг хөгжилтэй өнгөрөөсөн байна.

Дараа нь тэд нутгийн оршин суугчидтай мэндчилэх цаг гаргасан бөгөөд хааны гэр бүлийн гишүүдийг угтан авахаар маш олон хүмүүс цугларчээ. Мөн айлчлалынхаа үеэр Ямайкийн амбан захирагч Патрик Аллентай албан ёсны уулзалт хийжээ.
Эх сурвалж: DAILY MAIL

access_time 2022-03-23 17:43

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt