Б.Энхбаяр: Хөшигтийн хөндийн газар Х.Баттулгынх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2022.03.17/ Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бус байгуулах тогтоолын төслийн хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөшигийн хөндийн газрын асуудлыг хөндлөө. Тэрбээр “Хөшигийн хөндийн 31 мянган га газрын 12 мянган га газар нь Майдар дээр байгаа. Гуравны нэг нь нөгөө Халтмаагийн Баттулга гэх “нөгөө нөхөр”.

Хамгийн том хулгайг хуулиар хийдэг юм байна. Төмөр зам яриад яг л улс орноо хөгжүүлэх гээд байгаа юм шиг царайтай л юм яриад байсан. Зураг үзүүлээл яриад байна. Хулгай хийдэг арга нь дандаа улсын нэр барьж, улс хийх гэж байгаа юм байна гэхээр “нөгөө нөхөр” дунд нь цохиж явдаг. Хөшигтийн хөндийн гээд ярихад газрын гуравны нэг нь Х.Баттулгынх.

Энэ Майдар хотын газар төрийн бус байгууллагын нэр дээр байна уу, хэний нэр дээр байна. Намайг дэд сайд байхад намайг Засгийн газрын хурал дээр хоёр асуудал орж ирснийг санаж байна. Нэг нь Майдарыг хятадуудаар бариулна гэж орж ирсэн. Би хууль зөрчинө гэж орж ирсэн. Дараа нь Майдарын газар дээр 50 гаруй тэрбумыг нөхөн олговорт улсын төсвөөс гаргана гэсэн. Хувь хүн хот байгуулах гэж байхад тэрний мөнгийг нь татвар төлөгчдөөс гаргах гээд байгаа юм уу. Ингээд олон эргэлзээтэй зүйл байгаа. Хэлэлцүүлгийн шатанд холбогдох яам, ард түмэнд нэг зүйлийг ойлгомжтой болгомоор байна. 31 мянган га газрыг зураг дээр харуулмаар байна” гэлээ.

access_time 2022-03-17 18:55

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt