336,260 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 162,713,136 төгрөгийн үнийн дүн бүхий 336,260 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Айтүүлс” ХК (ITLS +8.43%), “Блюскай секьюритиз” ХК (BSKY +6.9%) болон “Би ди сек” ХК (BDS +5.31%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол шевро” ХК (MVO -14.84%), “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH -14.82%) болон “Силикат” ХК (SIL -10.26%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 39,982 ширхэг нэгж эрхийг 12,655,205 төгрөгөөр, компанийн төгрөгийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 51 ширхэг үнэт цаасыг 4,947,000 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаагаар нийт 1,843,001 ширхэг үнэт цаасыг 3,040,951,650 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.76% хувиар өсч, 36,643.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,337,600,888,719 төгрөг боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

access_time 2022-03-17 18:31

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt