Ким Кардашьяны найз залуу сансарт аялна

Жүжигчин Пит Дэвидсон ирэх долоо хоногт New Shepard хөлгөөр дэлхийн тойрог замд гарах тухай Blue Origin компаниас мэдээллээ. Гуравдугаар сарын 23-нд хөөргөхөөр товлож буй аялалд түүнтэй хамт “Party America”-ын гүйцэтгэх захирал Марти Аллен, буяны сангийн тэргүүн, тэрбумтан Марк Хайгл эхнэр Шарон Хайглын хамт, Хойд Каролинагийн их сургуулийн профессор Жим Китчен, “Commercial Space Technologies” компанийн ерөнхийлөгч Жорж Нилд нар нисэх юм.


Дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Жефф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компани сансрын аялал жуучлалыг хөгжүүлэхийг зорьж буй. 2021 оны долоодугаар сарын 20-нд хөөргөсөн анхны аяллаар Жефф Безос өөрийн дүү Марк, 18 настай америк оюутан Оливер Дамен, 82 настай нисгэгч Уолли Фанк нарын хамт хөөрч дэлхийн агаар мандлаас 76 км-ийн өндөрт гарсан юм.

access_time 2022-03-17 18:15

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt