ШЭНЬЖЭН ДЭХ “IPHONE” ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ТҮР ЗОГСЛОО

“Apple” компанийн ханган нийлүүлэгч “Foxconn Technology Group” нь Шэньжэн дэх үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг тодорхой хугацаагүйгээр хаалаа. Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн технологийн төв Шэньжэн хотод хөл хорио тогтоосон нь нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад хүргэж байгаагийн жишээ боллоо. Хятад хөл хорио тогтоосон хэвээр байхад бусад улс орнууд вирустэй дасан зохицон амьдарч сурч байна.

“Хон Хай технологийн групп” гэгддэг “Foxconn”-ийн төлөөлөгч мэдэгдэлдээ “Хятад дахь олон төрлийн үйлдвэрлэлийн талбайн өвчлөлт нэмэгдүүлэхгүйн тулд бид үйлдвэрлэлийн шугамыг хаасан” гэж мэдэгджээ.

Тайванийн тэрбумтан Терри Гоугийн эзэмшдэг “Foxconn” 1988 онд Хятадын эх газрын анхны үйлдвэрээ Шэньжэн хотод байгуулж, бага зардалтай ажиллах хүч, нөөцийг ашиглан тус улсыг өндөр технологийн сүлжээний салшгүй хэсэг болгоход тусалсан.

Эх сурвалж: South China Morning Post

access_time 2022-03-15 18:30

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt