Зеленский татварын шинэчлэл хийнэ

Олон улсын шүүх Украин дахь геноцидын нэхэмжлэлийг маргааш /2022.03.16/ хянан шийдвэрлэнэ. Геноцид гэдэг нь хүн төрөлхтөний эсрэг системтэй устгах үйл ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл, аливаа бүс нутагт бүлэглэн суурьшсан цөөнхийг устгах зорилготой дарангуйллын зан үйл гэж хэлж болох юм. “Геноцид үйлдсэн гэх уг хэргийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенцийн дагуу хянан шийдвэрлэх боллоо” гэж Олон улсын шүүх өөрсдийн твиттер хуудсандаа жиргэжээ.

Хянан шийдвэрлэх хурал Нидерландын Гааг дахь Энхтайвны ордонд орон нутгийн цагаар 16:00 цагт болно. Украинчууд Орос хэлээр ярьдаг хүмүүсийн эсрэг геноцид үйлдэж байна гэж Оросын тал буруутгасан. Тэгвэл энэ мэдэгдлийг Украины талаас няцааж буй бөгөөд хоёрдугаар сарын 27-нд Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. “Орос улс өөрсдийн түрэмгийллийг зөвтгөхийн тулд геноцидын үзэл баримтлалыг мушгин гуйвуулж, шалтаг гаргаж байна. Бид Оросыг цэргийн үйл ажиллагаагаа яг одоо зогсоохыг шаардаж байна. Шүүх хурлыг яаралтай эхлүүлэхийг хүсч байна” гэж Зеленский мэдэгдлээ.

Эх сурвалж: THE JERUSALEM POST

ЗЕЛЕНСКИЙ ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БУЙГАА ЗАРЛАЛАА

Украины ерөнхийлөгч Зеленский татварын шинэчлэлийг эхлүүлж буйгаа зарлалаа. Аюулгүй байдлын зөвшөөрөгдсөн газруудад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Украины засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэ хүрээнд НӨАТ, ААНОАТ-ын оронд буцаалтын хоёр хувийг санал болгож буй юм. Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд сайн дурын тогтолцоог нэвтрүүлэх болжээ. Энэ нь чадвал төл, чадахгүй бол төлөхгүй ч байж болох тогтолцоо юм гэж Зеленский өнөөдөр /2022.03.15/ мэдэгдлээ.

Түүнчлэн Украины иргэн нэг бүрийг хэвийн ажиллаж амьдарч, хөдөлмөр эрхлэх боломжоор нь хангахын тулд харьцангуй амар жимэр байгаа хотуудыг дайны өмнөх амьдралд нь шилжүүлэх зохицуулалт хийхээр болжээ. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдийн бүх хяналт шалгалтыг цуцалж буй аж. Гэхдээ зөвхөн нэг нөхцөл бийг онцолсон нь Украины хууль тогтоомжийн хүрээнд бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах ёстой гэв.

Татварын шинэчлэлийн хүрээнд дээр хоёр алхмыг хийлээ. Цаашид ч үргэлжлүүлэх болно гэж ерөнхийлөгч Зеленский мэдэгджээ.

Эх сурвалж: INTERFAX UKRAINE

access_time 2022-03-15 18:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt