Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс

согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины зохисгүй хэрэглээг багасгах “Зөвийг зөвлөе” нэгдсэн арга хэмжээг хариуцсан хороодын нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2020 оны А/580, А/228 дугаар тушаалын дагуу МУ-д ГХУСАЗЗ-ийн Ажлын алба, нийслэлийн ГБХЗХГ, НЭМГ, СХД-ийн ГХУСАЗСЗ хамтран хэрэгжүүлж буй “Хорт зуршилгүй залуу” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй СХД-ийн 21-р хороонд байрлах “Цагаан өргөө” амралтын газарт архины сайн дурын эмчилгээний 2022 оны 1-р ээлжинд хамрагдсан 50 иргэнд “Архины хор хөнөөл”, “Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эмчилгээний багийн хамт олон, эмчилгээнд хамрагдсан иргэдийг арга хэмжээнд нэгдүүлсэн.
Тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвд амьдардаг 50 иргэнд 2 ээлжээр “Архины хор хөнөөл” сэдвээр сургалт зохион байгуулж, тараах материал тарааж ажилласан.
Эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдсэн иргэдэд архины зохисгүй хэрэглээ, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1 цагийн яриа таниулга хийж ажилласан.
Өдөр бүр 7 чиглэлд 14 алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэх тараах материал тараан, хүн ихээр цуглардаг зах, худалдааны төв, автобусны буудал, ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн самбарт сэрэмжлүүлэг хуудас байршуулан ажиллаж байна.
Согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдүүдэд тавих хяналтыг сайжруулах, сангийн бүртгэлд баяжилт хийх, удаа дараагийн давтамжтай, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийг шинээр хяналтын бүртгэлд авч, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зорилгоор гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж бүртгэлд авагдсан нийт 156 иргэнд биечлэн болон цахимаар хяналт тавьж, ар гэрээр нь очиж тус цагдаагийн газраас боловсруулсан 3 төрлийн асуумжийг авч, хяналтын хувийн хэрэгт баяжилт хийж ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл бүрийг хороодын Засаг дарга, хамтарсан багт албан бичгээр мэдээлж байна.

access_time 2022-03-15 16:38

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt