ХӨГЖЛИЙН БАНКНЫ 130 ХУУДАС МАТЕРИАЛ ИЛ БОЛНО

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн хяналт шалгалтын Ажлын хэсгийн дүгнэлтийг нууцаас гаргажээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар таван жилийн хугацаанд судалж байна. Зөрчлийн хуулийг торгодог хууль гэдэг ойлголт нийгэмд байгаа.


Харин энэхүү өөрчлөлтөөр төрийн шалган туслах чиг үүргийг тодорхой болгоно. Ирэх Пүрэв гаригт хуулийн төслийн хүрээнд Соёлын төв өргөөнд хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг уялдуулж оруулж байна. Цахимаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах вэ. Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагад прокурорын байгууллага цахимаар хяналт тавьдаг байя. Эцэст нь шүүхээр ордог Зөрчлийн хэргийг эрүүгийн хэргээр тусгайлан оруулах сан2016 онд Хөгжлийн банкинд хийсэн Засгийн газрын ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох тухай саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ирүүлсэн. Энэ хугацаанд ямар ажлууд замхарсныг ил тод болгохыг хүсч байна. 130 хуудас материал ил болно. Тодорхой эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн мөнгийг зээл болгон гаргасан юм бэ, ямар зээл авсан эздийг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн юм, зургаан жилийн хугацаанд зээлийн асуудал хэрхэн шийдвэрлэж, өр төлбөр барагдсан бэ гэдэг дэлгэрэнгүй дүгнэлт гарсан юм.
Хөгжлийн банктай холбоотой зарим нэг аж ахуйн нэгжийн хэргүүдийг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Албан тушаалтантай холбоотой хэргийг АТГ шалгаж байгаа. 130 хуудас материалын 119 дахь хуудсаас эхлээд ажлын хэсгийн санал гарч ирсэн. Нэг их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн байна, үүнийг сунгаад явж байгаа гэх мэт бүх талаас нь дүгнэсэн юм билээ. Дараа дараагийн Хөгжлийн банкны удирдлагууд өмнөх алдааг нь үргэлжлүүлсэн юм билээ.
Засгийн газрын тогтоол албажмагц энэхүү шалгалтын дүнд хэвлэж авах боломжтой. Тухайн үед ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахын тулд санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдлаа ил байлгах шаардлагагүй гэж үзсэн учраас нууцад оруулсан

access_time 2022-03-09 17:02

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt