Мартын 8-наар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өссөн

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр өчигдөр /2022.03.08/ буюу Мартын 8-ны баярын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсэн талаар мэдээллээ. Тухайлбал, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт зам тээврийн ослын 281 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 199 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн зам тээврийн ослын 115 дуудлага мэдээлэл хүлээн авснаас ослын шинжтэй 34, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 96 зөрчил бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж бэртсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 217 зөрчил илрүүлсний 155 нийслэлд, 62 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ирсэн дуудлага мэдээллийг урьд оны мөн үетэй харьцуулахад 33.3 хувиар, гэмтсэн хүний тоо 75 хувиар буурсан байна. Энэ өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил 55.7 хувиар өссөн байна.

access_time 2022-03-09 16:50

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt