Найз залуудаа хаягдсан охин KFC ресторанд 7 хоножээ

26 настай Тан Шен хэмээх Хятад эмэгтэй найз залуудаа хаягдсанаас болоод сэтгэл гутралд оржээ. Тэрээр KFC ресторанд 7 хонохдоо байнга тахианы далавч захиалж иддэг байсан гэнэ. Тан Шен “Надад бодох хугацаа хэрэгтэй байсан. Салалт үнэхээр хүнд туссан болохоор найз залуутайгаа хамт өнгөрүүлсэн дурсамжаа санахаар ресторанд очсон. Тийм олон хононо гэж төлөвлөөгүй” гэж энэ этгээд үйлдлээ тайлбарлажээ.

Рестораны ажилтнууд Тан Шенийг аргадах гэж хичээсэн боловч тус болоогүй учир зүгээр л ганцааранг нь орхихоор шийдсэн байна. Сүүлдээ орон нутгийн сурвалжлагчид ирж түүнийг ресторанаас гаргасны дараа Шен өнгөрсөн амьдралаа мартахыг хичээж, өөр хот руу нүүжээ.

access_time 2017-10-12 16:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt