Увс аймагт 2 удаа хүчтэй газар хөдөлжээ

Увс аймагт өчигдөр /2022.03.08/ хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур гэдэг газар өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд 13:44 цагийн үед дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.


Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэв.

Өнгөрсөн онд 40 мянга гаруй газар хөдлөлт улсын хэмжээнд бүртгэгдсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, энэ чиглэлээр байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг сайжруулах ажлын хүрээнд монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах системийг бүрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлээд буй.

access_time 2022-03-09 13:43

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt