Украйн хос дайны талбайд хурим хийжээ

Украины нийслэл Киев хотын шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж буй Леся Иващенко, Валерий Филимонов цэрэг, байлдааны нөхцөлд хуримаа хийжээ.

Ер бусын нөхцөл байдалд болсон хуримын ёслолын талаар сүйт залуу Валерий Филиминов “Хосууд хуримынхаа өдрийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд мартагдашгүйгээр өнгөрүүлэхийг мөрөөддөг. Гэвч Украин, Оросын байлдаан үргэлжилж буй энэ цаг үед баярт өдрөө гэр бүлийн хүрээнд тэмдэглэх боломж бидэнд олдоогүй ч эх орон, газар нутгийнхаа төлөө байлдаж, тэмцэж буй нөхдийнхөө өмнө гэр бүлийн тангаргаа өргөсөндөө баяртай байна” гэжээ.

Киев хотын захирагч Виталий Кличко хосуудын хуримын ёслолд оролцсон байна.

access_time 2022-03-09 13:24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt