ЦАГААН ХАДАНД АЧААНЫ МАШИН ОНХОЛДОЖ, НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт Ханбогд сумын Цагаан хад гэдэг газарт ачааны автомашин замын хажуу руу онхолдож, бүхээгт нь нэг хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын болон цагдаагийн алба хаагчид очиход “D2066LF01” загварын зүтгүүр автозамын хажуу руу онхолдож, жолооч 35 настай эрэгтэй Д автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ.

Цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Осол гарсан шалтгаан нөхцлийг аймгийн Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

access_time 2022-03-05 19:13

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt