Сү.Батболдын хүүд дурласан МАК-ийн Цэлмүүн “Бостоноос Нью-Йорк руу өдөртөө нисээд маргааш нь хичээлдээ суудаг байлаа” гэж дурслаа

Монголын тэргүүн баян “МАК”-ийн Б.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр хоёр ч удаа Дорнод аймгаас УИХ-д сонгогдож, одоо бүр Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд болсон. Харамсалтай нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд маань албан ёсны гэр бүл, бяцхан охидоо орхиж, “Киви” хамтлагийн дууч Агийтай хөл толгой, хүзүү сээрээрээ холбогдоод гэр бүлээ мартсан. Одоогоор цаасан дээр гэрлэлтийн гэрчилгээтэй эхнэр Б.Мандухай нь гологдсон, гомдсон эхнэрийн замаар Америк руу ниссэн сурагтай. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын ханилсан эхнэр, төрсөн хүүхдийн тоо гарын таван хуруунд хүрсэн байх.

“МАК”-ийн Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүн ч 2008 онд сүр дуулиантай хуримласан хүүгийнхээ эцэг Цолмонгоос салж, “Хас”-ын Ганхуягийн дүү Ч.Ганзоригтой хэсэгтээ зугаалж, хамт олны нүдэнд өртөн явсан. Н.Цэлмүүнийг залуухан загвар өмсөгч Билгүүнтэй мөн холбоотой гэсэн цуу яриа гардаг байв. Харин эцсийн сонголт нь Сү.Батболдын том хүү Б.Баттүшиг. Скайтел компаниа удирдаж яваа Б.Баттүшиг Сү.Батболдын анхны эхнэр Баттуяагаас гарсан. Сү.Батболдын удаах хүү Б.Самади нь эхнэр Х.Отгонтуяаг дагаж ирсэн. Харин хамт амьдраад дундаасаа гурван хүүхэдтэй хосууд, хоёр талаас хүүхэдтэй нийлэхийн давуу, сул талыг сайн мэдэх, тэгээд ч нэгэн бат бөх гэр бүл болсон хойно хүний хүүхдээс хүнийрхээд байхааргүй улс.

Тиймээс Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёрыг удахгүй хуримаа хийнэ байх гэж хүлээдэг. Юутай ч Н.Цэлмүүн Баттүшигтэй танилцаж үерхсэн үеэ дурсан, “Цаг хугацаа хурдан өнгөрөх юм. Бостоноос Нью-Йорк руу өдөртөө нисээд маргааш нь хичээлдээ суудаг байлаа” гэсэн нь ядуу монголчуудынхаа нүдийг орой дээр нь гаргав. Хайр дурлалдаа умбан Америкийн нэг хотоос нөгөө рүү нисэх баячуудын хүүхдүүдэд амархан, харин эх оронд нь хотынхоо хоёр захад ч хүрч чадахгүй “ядуугийн зовлон 365” гэгч болж яваа улс олон бий. Үүнд Ерөнхий сайдаар ажилласан аавын “зүтгэл” ч бий байх. Аав ээжийн буян, хөдөлмөрлөсний үр шим бий, “амандаа алтан халбага зуугаад” явах боломжтой ч ядуу цөлх монголчуудынхаа дунд ийн “агаарын” юм ярих нь хэр зохистой юм бол доо.

access_time 2017-10-12 16:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt