Наймдугаар сарын Е баримт сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдаж азтануудаа тодрууллаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн тохирлоор нийтдээ 14 481 хүн хүн азтанаар тодорчээ.
Сугалаагаар:
20 мянган төгрөгийн азтан 13,000,
100 мянган төгрөгийн азтан 1,330,
500,000 төгрөгийн азтан 130,
Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
20 сая төгрөгийн азтан 1,
100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.
Нийт 14,481 хүн азтан боллоо.
Энэ удаад 450 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.