ХЯТАД ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨ 5.5 ХУВЬД БУУРУУЛАВ

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнөөдөр мэдээлэл хийж, тус улсын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг өмнө нь 8.1 хувь гэж тооцож байснаа буулгаж, 5.5 хувь орчимд байлгахаар зорино гэж мэдэгдлээ. ОХУ, Украины дайны улмаас газрын тосны үнэ өсч, олон улсын эдийн засагт савлагаа үүссэн энэ үед Бээжин нь ийнхүү эдийн засгийн өсөлтөө хамгийн бага хувиар тооцож байна.

Ли Көцяны мэдэгдэлд Орос, Украины дайныг шууд нэрлээгүй боловч газрын тосны үнэ өсч байгаа тухай ярьсан байна. Тэрбээр Бээжин хотноо Хятадын төрийн ордонд 55 минут үргэлжилсэн илтгэл тавьж, “эдийн засгаа өсгөх зорилтод хүрэхийн тулд их хүчин чармайлт шаардагдах болно” гэв.

Харин Хятадын дарга Ши Жиньпин нь Путины Украинд хийж буй дайнаас зайгаа барихыг хичээж, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэхийг уриалж байгаа юм. Мөн тэрбээр Украин руу дайрсанд Путиныг буруутгах, Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авах зэргээс татгалзсан. Харин зөрчилд АНУ-ыг буруутгасан байр суурийг илэрхийлжээ.

Хятадад цар тахлыг хяналтадаа авах хязгаарлалтын арга хэмжээ болон үл хөдлөх хөрөнгийн өр зээлийн эсрэг явуулсан ажиллагаа зэргээс үүдэн 2021 оны сүүлийн улиралд эдийн засгийн өсөлт 4 хувьд хүрч буурсан юм. Үүн дээр дайнаас үүдэлтэй эрчим хүчний зардлыг өсөлт нь дарамт болж байгаа аж. Олон улсын валютын сангаас Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил 4.3 хувь орчим байна гэж дүгнэсэн.

Цар тахлыг хязгаарлах стратегиас болж үйлдвэрлэлийн салбарт тасалдал үүссэн ба экспорт буурч, эрчим хүч болон чипний хомсдол үүссэн. Гэхдээ Ли Көцян халдварын тархалтыг бууруулж байгаа ч бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж буй Covid-19-ийн эсрэг стратегиа зөөлрүүлэх талаар яриагүй.
Ли Көцян эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд будаа нөөцөлж, цахилгааны хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарна гэв. Үүний тулд Хятад нь газрын тос, байгалийн хийн олборлолтыг явуулж, түүхий эдийг нөөцлөх системээ сайжруулах гэнэ.
Өмнө нь цар тахлаас үүдэн Хятад улс 2020 онд эдийн засгийн өсөлтийн зорилт тавиагүй. Харин өнгөрсөн жилийн хувьд эдийн засгийн өсөлтийг 6 хувь гэж тооцож байв. Энэ нь 1990-ээд оноос хойш эдийн засгийн өсөлтийг 6 хувьд буулгаж багаар тооцсон анхны тохиолдол байв.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

access_time 2022-03-05 13:20

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt