Ардчилсан намын ээлжит бус XIII их хурал өнөөдөр болно

Ардчилсан нам ээлжит бус XIII их хурал өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Тус их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1,392 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ.

Хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр оролцож буй гишүүд болох Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд, С.Баярцогт, Д.Сосорбарам нар дэлхий дахинд тулгамдаад буй Орос, Украины асуудлаар байр сууриа илэрхийлэхийг тус намаас мэдэгдлээ.

access_time 2022-03-05 13:11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt